Жүжигчин Отгоо найзуудтайгаа нийлж сайн үйлс бүтээж явна.Тэрбээр цахим хуудаснаа “Ковид байтугай агаар ч нэвтэрдэггүй резин бээлийтэй ажлын бүтэн өдөр, сараар ажиллаж байгаа эмч сувилагч нарын гарыг хараад найзуудаа уриалж бага ч болов бүсгүйчүүд нэгэндээ дэм болцгоолоо.
Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн 170 ажилтанд нүүрний маск, гарын тос, гарын саван шампунь, уруул өнгөлөгч дархалааны бактер гэх мэтчилэн 20 ажилтанд хүнсний бүтээгдэхүүн бэлэглэж сайн сайханд уриаллаа.
Оролцож дэмжсэн найзууддаа баярлалаа” хэмээжээ.