Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Элемент медикал” компанийн жолооч 196.3 кг аюултай хог, хаягдлыг ил хаясныг Экологийн цагдаагийн албанаас илрүүллээ
Мэдээ

Элемент медикал” компанийн жолооч 196.3 кг аюултай хог, хаягдлыг ил хаясныг Экологийн цагдаагийн албанаас илрүүллээ

coolBy cool12/18/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанчулуутын хогны цэгт эмнэлгийн зүү тариур, хамгаалах хувцас, цустай хуруу шил гэх мэт хаягдлыг халдваргүйжүүлж, устгалгүйгээр ил хаясан нь илэрсэн.

Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Экологийн цагдаагийн алба (ЭЦА) хамтран шалгаж байна. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтийн хэлтсийн дарга Д.Баярболд, Экологийн цагдаагийн албаны Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтийн хэлтсийн дарга Д.Баярболд:

-Улаанчулуут дахь хогны цэгт “Элемент медикал” компанийн 350 кг хог байсан. Хаягдлыг цуглуулж, “Элемент медикал” компаниар халдваргүйжүүлүүлж, хогны бүтцийг судалсан. Экологийн цагдаагийн алба шалгасан. Хог хаягдлыг шалгаж үзэхэд “Элемент медикал” компанийн 2020 оны 12 дугаар сарын 8-нд Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос ачсан 196.3 кг хог хаягдлын хэсэг байсан. Энэ нь 2013 онд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт явуулсан малын бруцеллёз илрүүлэх шинжилгээний хэрэгсэл болохыг тогтоосон. УМЭАЦТЛ-т очиж, мэдүүлэг авсан. “Элемент медикал” компанийн жолооч нь уг хог хаягдлыг 12 дугаар сарын 9-ний өглөө ариутгал хийлгэлгүй, ил хаяж, булалгүй орхисныг тогтоосон.

Экологийн цагдаагийн албаны Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар

-Энэ хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн. Шалгалт үргэлжилж байна. Аюултай хог хаягдлыг устгалгүй, зохих журмын дагуу хаяагүйгээс ямар хариуцлага хүлээлгэх нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, прокурорт хянуулсны дараа тодорхой болно.

“Элемент медикал” компани буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 2.11-д заасан “Аюултай хог хаягдал хаях” гэсэн зүйл ангиар хариуцлага тооцно.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтийн хэлтсийн дарга Д.Баярболд:

-“Элемент медикал” компани өмнө нь бас зөрчил гаргаж байсан. Сүүлд хийсэн шалгалтаар тус компанид хог хаягдлын цэгт хашаа татах, мал, амьтан орохгүй болгох шаардлага тавьсан. 2021 он гэхэд хашаа татах үүрэгтэй.

-“Элемент медикал” компанид улсын төсвөөс жилд хэдэн төгрөгийн санхүүжилт олгодог вэ?

-Эрүүл мэндийн байгууллагаас гарч буй аюултай хог хаягдлыг тээвэрлэх, устгах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ олгодог. Ийм үйл ажиллагаа явуулдаг, зөвшөөрөлтэй 3 байгууллага Монгол Улсад бий. Үүний 2 нь Улаанбаатарт байдаг. Хотын баруун хэсгийн хог хаягдлыг “Элемент медикал”, зүүн хэсгийн хог хаядлыг “Элемент” компани ачиж, тээвэрлэн, устгадаг. Орхон аймагт 1 компани бий. Бусад аймагт бий болж байгаа эмнэлгийн хог хаягдлын тухайд аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд бусад эмнэлгийн байгууллагууд хог хаягдлаа аваачиж, устгуулдаг.

Экологийн цагдаагийн албаны Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар:

–Зарим хаягдал дээр хүний нэр бичсэн байсан. Мал эмнэлгийн хаягдал дээр хүний нэр бичих үү?

-Хүний нэртэй дээж байгаагүй. Ер нь шинжилгээн дээр хүний нэр хэзээ ч бичдэггүй юм байна. Харин нүүрний хаалт, нэг удаагийн хамгаалах хувцсан дээр хүний нэр бичсэн байсан. Мөн том хүний живх байсан. Үүнээс үзвэл нэг байгууллагын хаягдал биш, 2, 3 газрын хаягдлыг нийлүүлж хаясан байх магадлалтай байгаа. Үүнийг шалгаж байна.

–Мал эмнэлгийн хаягдал гэдгийг юугаар тогтоож байгаа юм бэ?

-“Элемент медикал” компанийн жолооч УМЭАЦТЛ-иос хог хаягдал хүлээж авахдаа бөглүүлсэн хуудас байна. Хог нь улаан өнгийн ууттай байсан. УМЭАЦТЛ улаан уутанд хийж өгснөө хэлсэн. Хуруу шилэн дээрх кодоор нь мал эмнэлгийнх гэдгийг тогтоосон.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.