Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Г.Аюурзана: Хорин таван жил хайртай хүнийхээ эр нөхөр байхын бахархлыг мэдэрлээ
нийтлэлчид

Г.Аюурзана: Хорин таван жил хайртай хүнийхээ эр нөхөр байхын бахархлыг мэдэрлээ

coolBy cool12/25/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын соёлын гавьяат зүт­гэл­тэн, орчуулагч, зо­хиолч, яруу найрагч Гүн овгийн Г.Аюурзана.Түүний  эхнэр Лувсандоржийн Өлзийтөгс нь мөн зохиолч юм.


Тэрээр цахим хуудаснаа “ХОРИН ТАВАН ЖИЛ” шүлгийг эхнэртээ зориулан нийтэлжээ.

“Хорин таван жил би чинийхээ хажууд сэрж,

Хорин таван жил хайртай хүнийхээ эр нөхөр байхын бахархлыг мэдэрлээ.

Амьдралын минь тэн хагас
инээмсэглэлийн чинь гэрэлтэй диваажинд өнгөрч,

Ахиад хорин таван жил хамт байх,
хамтдаа үхэх хүсэл минь гүн сүсэг боллоо.

Тэр л сүсэг өмнөх мянган төрлийг минь тодоос тод үзүүлж,

Тэнд энэ л хорин таван жилтэй эгнэх онцгой нь хэзээ ч тохиогоогүйг таньлаа.

Хүйтэн харц, жөтөө, гүжир мананг хамтдаа л туулсан маань

Тэр бүхнийг бүлээхэн дулаахан санагдуулж,
Хүн хүний дундаас чамайгаа олсон минь,
хоёулхнаа л явсан маань

Тэнгэрийн доор биднийг өнөр, хүчирхэг байлгасаар ирлээ.

Өөрийнхөө гүн рүү өнгийх гээд зүг чигээ ч ололгүй

Өөдөө дэмий ширтэхэд минь
чи хурмастын дагинын дүрээр тодорч
Аниатай зовхийг минь нарны илчээр төөнөн үнсээд л

Аз жаргал гэрэлд ч, сүүдэрт ч ижилхэн оршдогийг ухаарууллаа.

Ийм шагнал авах ямар буян хэзээ бүтээснээ төсөөлөхгүй ч

Энэ л насанд амсах хувь тохиосны ид шидийг биширлээ.

Ид шид гэдэг бол –

Энгийн нэг жаал эгэлгүй бүсгүйг олж хараад
гараас нь зүрхлэн атгамагцаа

Элсэн шуурга мэт од эрхсийн дундуур, нэг л мэдэхнээ хорин таван жил цугтаа алхчихсан байхын нэр юм.

Амьдрал гэдэг бол –цаг хугацааг буцааж

Анх гарт чинь хүрсэн өдөр өмнүүр маань ниссэн шувууг

Тэртээ эртийн биш, одоогийнхоо нүдээр,
Тэнэгхэн жаалын биш, өнгөрсөн бүхэн яг тэндээ, тэр л мөчүүддээ үүрд үлдээд үүрд тогтчихдогийг мэдэрчихсэн,үнэ цэн нь хожим төсөөлшгүй нандинаар дурсагдана даа гэдгийг сэхээрчихсэн өнөөдрийнхөө ухаанаар ахин олж харахыг эгнэгт хүсэхийн нэр юм.” хэмээсэн байна.

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.