Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин Т.Дэлгэрмөрөн: Ам барин алиалж зогсохгүй байх боломж олгосонд баярлалаа
Папарацци

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Ам барин алиалж зогсохгүй байх боломж олгосонд баярлалаа

coolНийтэлсэн: cool01/02/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Номин талст хамтлагаар овоглож урлагийнхан дундаа амбицтай, адтай нь Т.Дэлгэрмөрөн юм. Өөрийн үзэл бодол, хэлэх үгээ хэнээр ч заалгадаггүй тэрээр сая он солигдох мөчид болсон “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний тухайн өөрийн үзэл бодлоо цахим хуудсандаа илэрхийлжээ.

Тэрээр “…Нийслэлийн соёл урлагийн газрын хамт олонд МУСТА Т.Дэлгэрмөрөн би үзэл бодлоо анхааруулж хэлье.
Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүнээс намайг чөлөөлж , гэр бүлтэйгээ хамтдаа байж ам барин алиалж зогсохгүй байх сайхан боломж олгосонд талархая аа.

Манай соёл урлагийн газарт нийслэл хотын босго даван сэтгэх дэвшилтэт дэлхийн хэмжээнд уран бүтээлийг олж хардаг , үе улираагүй шинэ мэргэжлийн уран бүтээлч залуучуудыг оролцуулах нэн шаардлагатай болсоныг жил жилд улиран одож байгаа шинэ жилийн баярын цэнгүүнүүдээс олж харахыг ард олондоо хэлж уриалмаар байна аа.

Яг чин үнэнийг хэлэхэд болсон болоогүй live тоглолтуудад оролцож ам барин алиалж зогсохоос үнэхээр залхаж байгаа учраас тоглолт бүхнээс энэ жил татгалзсан.Ямарч хийсэн зүйл чинь хүний сэтгэл оюун ухаанд дурсамж хоногшуулж үлдэхгүй байна.

Яагаад гээч
Та нарт ямар ч дэвшил алга.Үнэхээрийн хоцрогдсон хуучны сэтгэхүй дээр цүнх барьсан мэргэжлийн бус хүмүүсийн чинь балаг Монголын соёл урлагаас амьд уран бүтээлүүдийн шидийг олж харахгүй байгааг онцгойлон анхааруулж байна.

Үүнд сонгодог урлаг , яруу найраг , цирк , драмын жүжигчид , загварын ертөнц , нийтийн дууны уран бүтээлчид , үндэсний урлаг , мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүд , хүүхдийн ордныхон , дүүрэг дүүргийн болон орон нутгийн чуулга тэдгээрийн сод бүтээлүүд , дэлхийд Монголыг тунхаглаж байгаа уран бүтээлчид , боловсролыг түгээх түүхчид , мэргэн ардууд , шашин гэх мэт олноор нь татан оролцуулж болох үүднээс урлаг соёлын салбартаа дэмжлэг болох ёстой засгийн газрын төсвийн мөнгийг олон түмний анхаарлыг татсан уран бүтээлчдийн өндөр чадвартай найруулагатай сайхан уран бүтээлд зарцуулахгүйн дээр тэр чинээгээрээ соёлт түмний мэлмийг урлагийн дэвшлээр сэргээж чадахгүй тайз гэрэл , дэлгэцийн төдийхөн компютерийн програмаар хуурч жинхэнэ бодит үнэнгээс холдуулж , урагшилж биш ухарч хоцрогдсон байгааг төр засагтаа онцолж хэлмээр байна. Тэд ядаж л 10н жилийн өмнө хийж байсан “Цэнхэр дэлгэц” контэнтийн хэмжээнд сэтгэхгүй байна шүү дээ. Болилдоо ичээчдээ ухамсраараа чадахгүй ажлаасаа ховхорон зайлаад чаддаг зүйлээ хийгээд явцгаа л даа нийслэлийн соёл урлагийн газарт орогнон байгаа нүдний булайнуудаа.
Ахиж та бүхний зохион байгуулж байгаа худал хуурмаг бүхэнд чинь оролцохгүй.Дээр нь чадваргүй мэдлэггүй мэргэжлийн бус бүхнийг ил тод болгож чаддаг зүйлрүү нь явуулах болно.” Гэжээ.

Арга ядаад уран бүтээлчид бид өөрсдөө контэнт үйлдвэрлэж байна эрхэм хүндэт үзэгч сонсогчид оо. Бүхэл бүтэн Монгол улсын соёлын газрын зохион байгуулсан ажил , үндэсний сувгуудын гардаж хийсэн контэнтуудын үзэлтийн чанарыг хувь уран бүтээлч бидний хийж бүтээсэнтэй харьцуулаад үзээрэй чирэгдэнэ шүү дээ гарцаагүй гхгхгх ичмээр шүү
Манай мэргэжлийн уран бүтээлчид , төрийн шагналтнууд үр хүүхдүүдээ өөрсдийн чинээ юм үзүүлчихээд төрийн алба , соёлын газарт орогнуулах хэрэгтэй.Ядаж тэд хүн удирдах байтугай хүнд таниулсан юучгүй хэвтэж урлагийнхны сандал дээр сандайлаад бүр ерөөсөө ичих нүүргүй.Дээр нь төгссөн сургуулийнхаа мэргэжлийг эзэмшиж чадаагүй , тив алгасан мэргэжил дээшлүүлэх нэрээр дампуурч яваад , төрийн шагнал энгэртээ зүүчихсэн онигоонуудаар удирдуулж яваадаа хотын бид нар чинь үнэхээр хөх инээд хүрэх юм.Тэгж андуурч өөрийн үнэт нэр төрөө гутаахаа болиоч ээ. Гоёоор дуурсагдах хэрэгтэй шүү дээ Ардын уран зохиолч , Хөдөлмөрийн баатар /Бавуугийн Лхагвасүрэн/ ах шиг минь.
Хүн нэрээ тогос өдөө гэдэг биш билүү.
Монголчууд бид шинийг эрэлхийлж хүсэх эрхтэй.Тэр бүхнийг ядаж л Харангын Чука , On&Off Oнонбат , Бадарууганы Наранзун , Hero Баатар тэргүүнтнүүд жишээ нь сэтгэж мэдэх юм.Бусад уран бүтээлчиддээ дахин ийм зүйлд оролцохгүй байхыг уриалж байна.Тэд биднийг муухай харагдуулж дуусгалаа.

Бид шүүлтүүртэй мөн нэр хүндтэй байж жинхэнэ урлагийн төлөөчин сэтгэлээсээ ард олныхоо хайр хүндэтгэлийг дээдлэн мөн чанараа харуулж улс түмнээ урлаг соёлоор уриалан манлайлах ёстой.

сонин хачин шар
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.