Өнөөдөр Орхон аймгийн Хүнсчдийн холбооны төлөөлөлд төрийн болон орон нутгийн шагналыг гардуулан өглөө. Тодруулбал худалдаа үйлвэрлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Б.Оюунчимэг, Б.Оюунтуяа, Г.Чулуунтогтох, Л.Оюунцэцэг, Ц.Сйилэгмаа, Ц.Эрдэнэчимэг, С.Цэрэнбалжир, С.Цэцэгмаа нарыг “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар, А.Ганбат Ч.Жаргалсайхан Б.Нэргүй С.Доржпагам, Б.Эрдэнэбилэг Ч.Банзрагч П.Уранчимэг нарыг “Хүндэт жуух бичгээр”–ээр тус тус шагналаа.
Мөн Орхон аймаг, Эрдэнэт хотын нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Г.Баасансүрэн, Б.Мөнхцэцэг, Ж.Баянжаргал нарыг Эрдэнэт хотын хүндэт тэмдгээр, А.Норжмоо М.Алтанчимэг нарыг Аймгийн Засаг даргын “Жуух бичиг“-ээр тус тус шагналаа.