Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Түүх: Домогт Ану хатан
Фото

Түүх: Домогт Ану хатан

coolНийтэлсэн: cool10/02/2018Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүх Монголын түүхэнд домог болон үлдсэн Алунгоо, Өэлүн, Бөртэ, Мандухай зэрэг олон гайхамшигт эмэгтэйчүүд байсан ба түүний нэг нь Ану хатан билээ. Манж Чин улсаас бүх Монголыг эзлэн авах гэсэн түрэмгий бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч Ойрадын Галдан бошигт хааны /1644-1697/ хамтран зүтгэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн нь Ану хатан юм. 1671 оны орчим Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, түүний орыг дүү Галдан авчээ. Далай лам түүнд “Бошигт” цол өргөмжилсөн тул Галданг “Бошигт хаан” хэмээн олноо алдаршсан юм. Энэ тухай түүх сурвалжид тэмдэглэснээс үзвэл “Галдан өөрийн эх Юм-Агийн зөвлөснөөр Ануг гэргий”-гээ болгосон аж. Энэ нь тухайн үедээ Ойрадын дотоодод хамгийн нөлөө бүхий хошуудын эзэн хүчирхэг Очирт цэцэн ханы дэмжлэгийг авах нь юу юунаас илүү чухал байсантай холбоотой, охин Ануг нь хатнаа болгосон бололтой.
Эл үед Хошууд аймаг энэ үед хуваагдмал байдалтай болж зүүн жигүүрийг захирах болсон дүү Аблайн эсрэг тэмцэлд Ойрадын ханаас тусламж авахыг Очирт сэцэн хан ч ихэд эрмэлзэж байсан тул Ануг Галданд гэргий болгон өгөх зэрэг хоёр талын улс төрийн шалтгаанууд харилцан нэгдэн нийлжээ. Зарим зохиолд Ану бүр хүүхэд ахуй цагтаа Галдантай ойр дотно байж, Очирт сэцэн ханы өргөөнд өссөн тухай зарим нэгэн зохиолд тэмдэглэсэн байдаг. Үүний дараа Зүүнгарын дотоодод тогтворгүй байдал бий болж Сэнгэ хунтайжийн орыг түүний дүү Галдан нь залган авч хаан ширээнд суусан байна. Ану хатны тухай эх сурвалжид дурьдахдаа зарим тохиолдолд Очирт цэцэн хааны охин гэж, заримд нь Очирт сэцэн хааны хүү Галдамаа Баатарын охин, өөрөөр хэлбэл Очирт сэцэн ханы ач охин гэсэн зөрүүтэй тэмдэглэсэн байдаг. Хэдий тийм боловч Ану хатны тухай мэдээ тун хомс, тусгайлан тэмдэглэж үлдээсэн зүйл байхгүй, ямар нэг үйл явдалтай холбогдуулан цөөн хэдэн нэр, үйл явдалд дурьдсан байдаг. Галдан хааны хатан Ану түүний нэгэн насны хань гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар “дайчин нөхөр нь” болж байжээ.
1674 онд түүний эцэг Очирт сэцэн хан Галданд үл итгэх болж, хааны харъяат хүмүүсийг хураан авч, Галдангийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж, эцэст нь бут цохигдсон байдаг. Тэд Галдан хааны цэрэгт цохигдон Иль өөд зугтан одсон үед ч Ану хатан эцгийн ятгалгыг үл сонсон Галдан хааны дэргэд үнэнч хэвээр үлджээ. Галдан хаан Манж Чин улсад эзлэгдсэн Монголчуудаа буцааж нэгтгэхийн тул Чин улстай дайтсан билээ. Гэвч Ойрад болон Ар монголчуудыг хагаралдуулсан Манжийн балгаар Галдангийн цэрэг, Чахундорж хааны цэрэгтээ тулалдан “Олгой нуурын” болон “Улаан будангийн” тулалдаанд ялагдсанаар Халхын гүн рүү жолоо залсан байна. Галдан бошигт хааныг ийнхүү дайтаж явах зуур уугуул нутагт нь Цэвээнравдан хааны ор сууж тэднийг хүнд байдалд оруулсан байдаг. Ану хатан Ойрадын улс төрийн эв нэгдлийг эрхэмлэн үзэж хагарал зөрчил гаргахгүй байхыг ямагт хичээж байжээ. Манжийн Энх-Амгалан хаан өөрийн биеэр гурван замын зургаан түмэн цэрэг хөдөлгөн Галданг цохихоор нэхэж урагшилсаар, тэдний эцсийн том тулалдаан Туулын гол орчим, Тэрэлжийн “Зуун мод”-ны газар 1696 онд болсон юм. Төр улсаа эмхлэн хураах олон дайнд оролцох үед нь, Ану хатан Галдангийн дэргэд байж, “харах нүдний чимэг”, халуун амийг нь хамгаалах хүч болж, зовлон жаргалаа хуваалцсан итгэлт жанжин нь болж явжээ.
Ану Галдангийн хатан болоод хүү Сэвдэнбалжир, охид Юнчихай, Бум нарыг төрүүлжээ. Төрсөн үр Сэвдэнбалжираа дайны хөлд алдан гашуудаж, нумын хөвчинд эрхий нь эвэршсэн үзэсгэлэнт хатан Ану өглөөнөөс үдэш болтол тулалдан тэмцэлдсэн “Зуун мод”-ны орчим болсон тулалдаанд оролцох үедээ манж цэргийн хүрээг ярж зам гаргахаар тэмцэлдэж яваад, дайсны суманд оногдон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь эрсдсэн юм. Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25 дугаар дэвтэрт бичсэнээр “..харах зэв хур бороо мэт .. миний үзсэн Ану/Дор/ хатан буунд оногдож үхсэн … Галдан дөч, тавин хүн авч гарсан” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Ану хатныг Хангайн нурууны нэгэн газар оршуулж “Хатант” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү нэр нь цаг хугацаа өнгөрөх тусам ард олны дунд сунжиран хэлэгдсээр “Хотонт” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд өнөөгийн засаг захиргааны нэгжээр Архангай аймгийн Өлзийт, Хотонт сумынхан Ану хатныг сахиж үлдсэн өөлдүүдийн удам гэлцдэг. Ану хатны Зүүнгарын улс төрийн амьдралд оролцож байсан дээрхи баримтуудыг түшиглэн үзвээс Ану хатан тухайн үедээ Зүүнгар хаант улс дотроо ихээхэн нэр хүндтэй эмэгтэй байсан бөгөөд Халх Ойрадын эв нэгдлийг хангахын тулд Халхын ноёдыг Зүүнгар хаант улсын талд татах мөн нөгөөтэйгүүр улс орныхоо төлөө Манжийн цэргүүдтэй тулалдаж эцэст нь өөрийн амиа зориулсан Зүүнгар хаант улсын түүхнээ тодорсон нэрт төрийн зүтгэлтэн эмэгтэй байсан амуй.

түүх чөлөөт чөлөөт цаг эмэгтэйчүүд
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.