ӨНӨӨДӨР Эмээлт орчимд уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл мэдрэгджээ
Нийслэлд өнөөдөр /2021.01.17/ 13:06 цагт Эмээлт орчимд 1.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Энэ нь Эмээлтээс хойш орших уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл бөгөөд Одон орон, геофизикийн хүрээлэн нь хол ойрын газар хөдлөлтөөс гадна уурхайн тэсэлгээг бүртгэж авдаг байна. Тодруулбал, өнөөдөр хөдөлсөн чичирхийлэлийн мэдрэмж газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ болохыг албаны хүмүүс хэлж байна.
Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна