Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Энхсаран”сувилалын талаар олон нийтэд мэдээлсэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэлээ
Папарацци

“Энхсаран”сувилалын талаар олон нийтэд мэдээлсэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэлээ

coolНийтэлсэн: cool01/19/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Иргэн Д.Мөнхбат өөриын сошиал хуудсаар “БНСУ-аас коронавирусын халдваргүй ирсэн ч Энхсаран сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан” тухайгаа мэдэгдэж байсан.

Тусгаарлалтын 23 дах хоног дээрээ халдвартай болох нь тогтоодож,өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эмнэлгээс гарсан.

Эрүүгийн цагдаагийн албанаас олон нийтэд худал мэдээлэл түгээсэн гэж зөрчлийн хуулиар шийтгэл оноосон аж.

Тэрбээр цахим хуудаснаа “Шинэ 7 хоног сайхан мэдээгээр эхэлж байна. Корона вирусын талаар миний бичиж ярьсан зүйлс дунд ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл байсан учраас зөрчлийн тухай хуулийн дагуу надад шийтгэл оноожээ. Гайхалтай, сайн юм аа. Баярлах, бахархах сэтгэл зэрэг төрж байна. Mонголд хууль маш сайн хэрэгждэг юм байна гэдгийг өөрийн биеээрээ мэдрэх хувь тохиолоо. Хууль чанга байгаа нь сайн хэрэг. Харин тэгш үйлчилдэг үү, үгүй юу эсэхийг бодох л хэрэг.

Би өөрийгөө өмгөөлж хамгаалж зарим нэг дарга шиг хошуугаа цорвойлгож гоншигнохгүй ээ. Буруутай бол хуулийн хариуцлагаа хүлээнэ. Харин энэ хуулийн хариуцлага бүгдэд нь тэгш үйлчилж байна уу. Бүхэл бүтэн салбарын төлөөлөл болсон эрх мэдэл бүхий хүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийхэд асуудалгүй. Харин харц ардын төлөөлөл өөрт тохиолдсон зүйлээ хувийн хуудсандаа бичсэн нь ард иргэдийг төөрөгдүүлжээ.

Нэг төрийн албан хаагч надад хандан хэлэхдээ: “Mанай улс угаасаа л ядуу улс шүү дээ, та нарыг арай ядан гадаадаас авчирч, эмчилж байхад үг дуугүй байвал дээргүй юу” гэж сүрдүүлэнгүй өнгө аясаар хэлж билээ. Би дотроо өрөвдөж билээ. Улс ядуудаа биш сэтгэлгээ ядуудаа бид ийм байдал байгаа бус уу.

Явуулгын өнгө аястай илт дарангуйлсан шинж чанартай ямарваа нэг үйлдэл, шийдвэр хувь хүний үзэл санааны галыг бөхөөх бус харин ч эсрэгээрээ улам бүр өрдөн бадрааж байдаг гэдгийг хүн төрөлхтөний түүхэнд олон олон хүн баталж нотолсоор ирсэн гэдэг.” хэмээжээ.

үйл явдал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.