Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрлээ хэмээн тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 20, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 197 иргэн байна.
Сүхбаатар аймгийн Онцгой комисс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж байна.
Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 770 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч, 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээн ойрын хавьтлын 1485 иргэнийг хяналтаас гаргалаа.
Коронавирусийн халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19746, бусад сумдад 27587, нийт 47333 иргэн хамрагдлаа.
Улаанбаатар хотоос болон бусад аймаг, сумдаас ирсэн 236 өрхийн 467 иргэн гэрийн ажиглалтад байна.
Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 167 тээврийн хэрэгслээр 377 иргэн, орох чиглэлд 161 тээврийн хэрэгсэлтэй 350 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.
Алтанбулаг хилийн боомтоор гарах чиглэлд УОК-ын зөвшөөрөлтэй Монгол Улсад зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж тээвэрлэн Улаанбаатар хотод буулгасан 4 тээврийн хэрэгслийг жолоочийн хамт шалган нэвтрүүллээ.
“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 745 вагоныг шалган нэвтрүүллээ.
Аймгийн хэмжээнд 57 цэг байршлын 22053 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 1 цэг байршлын 800 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн онцгой комисс