Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга.
Урлагийн сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд “Шинэ үе” продакшнаар овоглож явсан мань эр уран бүтээлээс гадна дуучин М.Нарантуяа буюу Наратай үерхэж байсан гэдэг.
Тэрбээр одоо 30 нас нэлээд гарсан ч одоог хүртэл хайр дурлалын холбоотой бүсгүйтэй болоогүй байгаа.
Өнөөдөр түүний цахимд нийтэлсэн зураг нь хүмүүст эргэлзээ төрүүлээд авсан юм.
Түүний найз бүсгүйгээр тодроод буй бүсгүйг Р.Нандинцэцэг гэдэг. “Хөхөөний үүр” киноны гол дүрээрээ анх үзэгчдийн танил болсон. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн тус кинонд залуу жүжигчин гэхэд тун чадварлаг тоглосон гэдэг.
Жүжигчин Батушка,Нандиа нар “Хамгийн чухал нь” цагаан сарын кино контент хамт тоглож байгаа юм байна. Гэвч тэдний харц өөр зүйл илэрхийлээд байна уу даа?