Өнөөдөр УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийнэ. Өнөөдрийн нээлтийн үеэр 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөнө.
Сэлэнгэ аймагт ялалт байгуулж чадсан ч УИХ-ын гишүүний үнэмлэхээ авч чадалгүй хоригдсон тэрбээр өнөөдрийн гол фаворит. Их хурлын гишүүн болж чадсан ч есөн сарын турш хоригдож, саяхан суллагдаж, нутаг орондоо очин, уул усандаа залбиран, хийморио сэргээгээд ирсэн тэрбээр өнөөдөр тангаргаа өргөнө.
Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын дараагийн алхам чухам юу байх гэдэг нь улстөрийн хүрээнд анхаарал татсан асуудал. Мандаж явахад нь дагаж байсан, шоронд ороход нь нүүрээ буруулсан нөхдүүд экс ерөнхий сайд ямар бэлэг барих бол.