Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Алтан соёмбот туг минь ганхвал…
Нийгэм

Алтан соёмбот туг минь ганхвал…

coolBy cool04/02/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Алтан соёмбот туг минь ганхвал…


-Мөнхийн сонор сэрэмж –
Монгол улс эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг зэвсгээрээ дэлхийг аюутгасан хоёр хөршөөр бүслэгдэж оршсон газарзүйн мөнхийн байрлалтай. Дээрээс нь далайд гарцгүй. Хүн ам цөөн. Дэлхийн хоёр хүчирхэг гүрний дундах буфер зонн болсон манай улс бусад том гүрнүүдийн Ази дахь ардчилсан үзлийн түшиц газар, туршилтын талбар, Орос Хятад хоёрын мөнхийн сөргөлдөөний индэр мөнөөсөө мөн. Ийм газарзүйн байрлалтай улсын хувьд мөнхийн сонор сэрэмж маань юу байвал зохих вэ… Биднийг өөрсдөө бүтээн байгуулж, өөрсдөө боловсруулах үйлдвэртэй болж өөрсдөө экспортоо нэмэгдүүлж амьдрахыг өнгөрсөн 30 жил урд хөрш маань “зөвшөөрсөнгүй”. Монгол маань 1990 оноос өмнө одоогийн ОХУ буюу ЗСБНХУ- ын шууд удирдлагад байсан бол 1990 оноос хойш БНХАУ -аас эдийн засгийн 86 хувийн шууд хамааралтай улс болж тусгаар тогтнолд нь улаан гэрэл ассан цөөхөн улсын нэг болж дэлхийд бүртгэгдсэн. Хэрэв байдал бишдэж алтан соёмбот туг минь ганхвал Чингүнжав, Амарсанаагаар овоглосон 1756 он шиг, Чинван Ханддорж, Богд гэгээнээр удирдуулсан 1911 он шиг, хөдсөн дээлтэй хувьсгал хийсэн 1921 он , Халхын гол Хайлааст манхан, Хамар даваагаар суунагласан 1939 он шигээ эрх орныхоо төлөө босох эрэлхэг дайчин эрс минь бэлэн болов уу… Буу бариад улсын минь дархан хилийг зөрчөөд орж ирэхэд нь Дандар баатарын залуу нас ташраар нь хядаад өгсөн шиг цүнх цүнхээр нь мөнгө чирээд ирэхэд нь тархийг нь хага цохиод хөөгөөд гаргах зориг бидэнд үлдсэн болов уу. Монгол инженер зохиож, монгол хүн бүтээж , монгол хүн эзэмших нөр их бүтээн байгуулалтыг худалдагдсан монгол хүн зогсоох гэж, худалдагдсан монгол хүн хорлох гэж зүтгэж байгааг ялгаж салгах ухаан манай үеийнхэнд байгаа болов уу. Монгол хүн Монгол бус хүнээс мөнгө аваад Монголынхоо эсрэг зогсч буйг монголчууд бид олж харах монгол ухаан үлдсэн болов уу…Нүдээрээ биш ухаанаараа харах монгол ген хэвээрээ болов уу…
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

байр суурь нийгэм Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.