Сэрэмжлүүлэг: Харуулын даргаа бууда ж хөнөөсө н цэргүүд зугтжээ
Өчигдөр орой Говь-Алтай аймагт хүний амь хөнөөсө н хэрэг гарсан байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн Алтай сум хилийн цэргийн 0214-р ангийн 4-р заставын харуулын үүрэг гүйцэтгэгчийг хоёр цэрэг бууда ж хөнөөгөө д хэргийн газраас зугтсан аж.
Хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух О.Х, Орхон аймаг Баян-Өндөр 15-р багт суух Т.М нар Чандмань богд хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа xаруулын дарга, Ховд аймаг Буянт сум 5-р багт суух З.Гэрэлт-Одыг АКМмаркийн галт зэвсгээ р цээжин тус газарт 3 удаа бууда ж амь насыг нь хохи роожээ.
Хэргийг үйлдсэн цэргүүд 19 настай бөгөөд тэд хэргийг үйлдээд Хурд нэртэй улсын дугааргүй мотоциклтой зугтаасан аж.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар АКМ галт зэвсэг 2ш, сум 47ш авсан байна. Одоогоор уг хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Дашрамд мэдээлэхэд, тус ангийн алба хаагч энэ оны хоёрдугаар сард өөрийгөө боо милон амиа хорло ж байсан юм. Ингэхдээ талийгаач буудлагын талбайд өөрийгөө боосо н.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
1 сэтгэгдэл
ӨӨ ЯАСАН ДАВАРСАН НУСНУУД ВЭ? УЛСЫН ХИЛИЙН ХАРУУЛ МАНААНЫХАА ҮҮРГИЙГ УМАРТАН ОРГОН ЗУГАТААНА ГЭНЭ ЭЭ? ТЭР ТУСМАА ДАРГАА БУУДАЖ АЛААД? ЭНЭ БОЛ ЭХ ОРНООСОО УРВАСАН ЯВДАЛ. АРААС НЬ ГҮЙЦЭЖ ОЧООД БАРИВЧЛАХ ҮЕД ЗЭВСЭГТ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛСЭН ГЭЭД ӨЧИГГҮЙ БУУДАН ХОРОО, ШҮҮРЭН ШАНАГА БОЛГО