Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

    07/26/2026

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Зоргоороо “Альтернатив Х.Отгоо
Папарацци

Зоргоороо “Альтернатив Х.Отгоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/21/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амьдрал заримдаа ув улаан шинэхэн гүзээлгэнэ мэт амттай санагдах нь бий. Харин заримдаа цэлмэг тэнгэрийг гэнэт өтгөн үүл бүрхэж, аянга цахилгаантай аадар бороо орох мэт гунигтай, зугтмаар санагдах үе ч байдаг. “Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэгийн уран бүтээлүүдээс яг ийм амьдралын олон өнгийг мэдэрдэг.

 

Түүний дотоод ертөнц өнөөх “Гүзээлзгэний амьдрал” дуу шигээ байдаг болов уу гэмээр.
Хамгийн анх гавьяат жүжигчин Т.Ариунаагийн төрсөн өдрийн тоглолтын үеэр тайзан дээр гарч өөрийн зохиосон “Би ч үгүй” дуугаа 1997 онд тэр дуулж байв. Тухайн үедээ Х.Отгоо халимаг үстэй, ногоон гитар барьсан, “Би өөрийгөө альтернатив дуучин болно гэж боддог” гэж үргэлж ярьдаг охин байсан юм билээ. Тэр энэ мөрөөдөлдөө хүрсэн. Түүнийг Монголын ард түмэн “Альтернатив” Отгоо гэсэн нэрээр нь сайн танина. Тэр гитараа бариад би дуулах дуртай.

Гитар нь түүний хувьд аз жаргал, баясал бэлэглэх анд нь байдаг юм.
Хоёрдугаар ангид байхдаа дуу хөгжмийн хичээл дээрээ анхныхаа шүлгийг зохиож байсан тэрээр урлагтай хэрхэн холбогдсон тухайгаа “Гэрээ цэвэрлэж байх үедээ жимсний тухай, аав ээжийн тухай гээд тухайн үед санаанд орж ирсэн зүйлийнхээ тухай дуу зохиогоод дуулчихна. Аав, ээж урлагийн хүмүүс биш боловч өвөө эмээгийн талд авьяаслаг удам байдаг юм билээ. Үүнд би их баярладаг. Энэ л намайг хөглөөд урлагийн зам руу оруулаад дуу зохиох сэдэл төрүүлсэн юм болов уу гэж боддог юм. Тэрнээс хоёрдугаар ангийн хүүхдэд хэн ч чи дуу зохио гэж зааж, хэлж өгөхгүй. Ганцаараа, уйтгартай байх үедээ дуу дагаж эсвэл өөрөө зохиож дуулдаг хүүхэд байсан.Хүн ихэвчлэн гунигтай, ганцаардсан үедээ дуу зохиодог болов уу гэж би боддог. Тийм үед амьдралыг олон талаас нь өөр өнцгөөс хардаг” хэмээн ярьж байв. Дөрвөн хүүхдийн ээж болж, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд засварласан ч энэ хугацаандаа бас нэгэн шинэ цомгоо гаргасан билээ.
Бас түүнд өөрийнхөөрөө, ямар нэгэн юманд баригдмал бус, хэнтэй ч яриа өрнүүлж, ямар ч хүнийг ойлгож чаддаг зоригтой хүмүүс таалагддаг. Дуучин, Соёлын тэргүүн ажилтан Х.Отгончимэг ч яг ийм өөрийнхөөрөө, өвөрмөц хэв маягтай, дахин давтагдашгүй онцгой дуучин билээ. Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо орон зайгаа бий болгож чадсан түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар”, “Гитарын дуу” гэсэн олон уран бүтээл нь хит болж байсан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.