Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Мөнгөө хэмнэх бодит аргууд
Мэдээ

Мөнгөө хэмнэх бодит аргууд

coolНийтэлсэн: cool06/29/2021Шинэчилсэн:06/29/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мөнгөө хэмнэх бодит аргууд

Хэмнэх, хураах, хуримтлуулах. Энэ бол санхүүгийн маш энгийн дүрэм.  “Олсноороо биш хэмнэснээрээ баяждаг” гэдэг үг ч бий. Арай өөрөөр хэлээд үзьз.  Хуримтлуудаад үлдсэнийг нь үр.  Монголчууд бид хуримтлалтай болохын ач холбогдлыг төдийлөн сайн мэддэггүй санагддаг. Эсвэл ойшоодоггүй ч байж болох юм. Ямар ч байсан олсон мөнгөө хэмнэх, хуримтлуулахаасаа илүүтэй байгаагийнх нь хэрээр үрдэг. Тэгвэл та бүхэнд мөнгөө хэмнэх бодит аргуудаас хуваалцъя.

 

Эхний арга

Сая төгрөгийн цалинтай хүн 200 мянган төгрөгөөр гутал худалдаж аваад, 2 жил өмсдөг байж гэж бодъё. Харин 2 сая төгрөгийн цалинтай болчихвол шууд л 400-500 мянган төгрөгийн үнэтэй гутал авч гангарахыг боддог.  Тэр гутлаа ч бас 2 жил л өмсөнө.  Тэртээ тэргүй 2 жил өмсөх бол 200 мянган төгрөгөөр гутал аваад, илүү зарснаа хуримтлуулбал зөв болох биш үү.  Мөнгөө сайтар хуримтлуулсны дараа нийгмийн асуудлаа тодорхой хэмжээнд шийдэх, боловсролдоо хөрөнгө оруулах, аялаж зугаалах гээд юу эсийг хийж болох билээ.

Хоёр дахь арга

Дээр авсан жишээ манай улсын нөхцөлд хэтэрхий том байгаа биз. Тэгвэл хэдүүлээ хэмнэлтийг багаас нь эхэлье. Өдөр болгон хийжүүлсэн ундаа авч ууж, биеэ хордуулдаг бол тэр хорт зуршлаасаа татгалз. 3 хоногт нэг удаа авч уу. Цаашлаад 7 хоногт 1. Оронд нь зүгээр л ус уу. Наанадаж эрүүл мэндэд сайн. Цаанадаа ундаа авах мөнгөө хэмнэж, хуримтлуулж болно.

Гурав дахь арга

Бас нэг арга байна. Хэрвээ та Юнителийн дугаар барьдаг бол нэгжээ Toki app-аар худалдаад авчих. Нэгж авах бүрд хоёр дахин үржиж таны дансанд орно. Ингээд ч зогсохгүй Toki апп-ийн нэгж ботоор анх удаа үйлчлүүлж байгаа хэрэглэгч бүрд нэмэлтээр 5000 бонус нэгж бэлэглэнэ гэж байгаа.

Жишээ нь Toki-оор 2000 нэгж авлаа гэж бодоход 2 дахин үржигдэж 4000 нэгж болохоос гадна бонус 5000 нэгжтэйгээ нийлээд нийт 9000 нэгж таны дансанд орно гэсэн үг юм. Гоё байгаа биз! Бас маш их ашигтай. Энэ урамшуулал нь 07-р сарын 15-н хүртэл үргэжлэх юм билээ. Та бүхэн амжиж нэгжээ 2 дахин үржүүлж аваарай.

Toki апп татах: https://www.toki.mn/app

 

Дөрөвдэх арга

Сүүлийн үед залуучууд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй тамхи маш ихээр татдаг болж.  Өдөрт бүтэн хайрцаг тамхи татдаг хүн ч байна.  Тэгвэл тамхи татах муу зуршлаасаа салж, хэмнэлт хийж яагаад болохгүй гэж.  Нэг хайрцаг тамхи дунджаар 4000 төгрөг гэж бодъё. Өдөрт нэг хайрцгийг татдаг гэвэл сардаа 120 мянган төгрөг зүгээр л шатаагаад хаячихаж байгаагаас ялгаагүй.  Жилээр тооцвол 1.4 сая төгрөгөө уушгиа хордуулахад зарцуулж байна. Тэгвэл яагаад хэмжээг нь багасгаж болохгүй гэж. Өдөртөө Тал хайрцаг тамхи татдаг болоход 50 хувь хэмнэлт гарна. Цаашлаад бага багаар багасгасаар татахаа больчихвол сардаа 120 мянган төгрөгөө хэмнэнэ. Тэр хэмжээний мөнгөөр олон хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж болно.

Тав дахь арга

Эрүүл хүнс, эрүүл хоололт өнөө цагийн хамгийн чухал сэдэв болчихоод байна. Тэгвэл өглөө эртлэн босоод, гэртээ хоолоо хийж иддэг соёлд суралцацгаая, залуус аа.  Нэг талаараа энэ эрүүл мэндэд хэрэгтэй том соёл, дадал мэт боловч нөгөө талаар маш том хэмнэлт.  Аятайхан ресторанд ороод, хоёрдугаар хоол авч идэхэд  хамгийн багадаа 12 мянган төгрөг. Цаашлаад 15-16 мянган төгрөги зарцуулах болно. Цайны газар бол гайгүй хоол аваад, аяга цайгаар даруулахад 9-10 мянган төгрөг. Тэгвэл гэртээ элдэв амтлагчгүй, эрүүл хоол хийгээд аваад явахад хоёр дахин бага зардал гаргана. Та өдөр бүр гадуур хооллодог бол ажлын 22 хоногт хамгийн багадаа 150-200 мянган төгрөг зарцуулах магадлалтай. Тэгвэл гэртээ хоолоо хийж авч явахад 50 хувийн хэмнэлт гаргана.  Хэмнэсэн мөнгөө бас л хадгалчих, хураачих, хуримтлуулчих.  

Хадгаламж өлсөхөөс эхэлдэг талаар нэг нөхөр ухуулаад байгаа.  Байж болно оо, хэмнэх нэг хэлбэр л дээ.  Хуримтлуулаад үлдсэнийг нь үр гэдэг зарчимтай зарим талаараа ижилхэн байх. Гэхдээ заавал өлсөж хэмнэж яах юм. Зохистой зөв хоолло, мөнгөө ухаантай зарцуул. Буруу зуршлуудаа хая, бодит боломжуудыг ашигла. Тэр үед аяндаа хэмнэлт гарна. Тэр хэмнэлтээ л хуримтлуулчих. Хадгаламж чинь сая даваа, 5 сая хүрээд ирэхээр аяндаа урамшина. Дагаад ухаалаг хэрэглээтэй болно, муу зуршлуудаа ч нэг нэгээр нь ялж эхэлнэ.  

бизнес мэдээ зөвлөгөө
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.