Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа
Мэдээ

Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа

Эрхэм админBy Эрхэм админ07/01/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагууд, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцсон юм.

Энэ үеэр коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцлээ. Тэрбээр нөхцөл байдал хүнд байгааг хэлээд, эмнэлэгт 6585, гэрээр 23684, тусгаарлах байранд 481 иргэн эмчлүүлж байгааг танилцуулав. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгааг хэлсэн юм.

Үндсэн болон коронавирусийн эмчилгээ, үйлчилгээнд ажиллаж байгаа эмч, ажилтнууд туйлдах, халдвар авах, ажлаасаа халшрах, гарах болсон байна. Иймд эмнэлгийн ажилтнуудыг ээлж дараагаар амраах, хүний нөөцөө сэлбэх шаардлагатай байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлж байлаа.

Түүнчлэн ойрын өдрүүдэд бороо хур их орж байгаа. Иймээс үер, усны аюулаас сэргийлэх талаар анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан завьт эргүүлийнхэн өдөр тутам үүрэг гүйцэтгэж, зургаан хүний амь авраад байгааг хэлэв. Мөн бороо их орж байгаатай холбоотойгоор Туул голын усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр нэмэгдсэн тул иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг сануулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.