Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг байгальд эргүүлэн тавилаа
Мэдээ

Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг байгальд эргүүлэн тавилаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/21/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллав. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүрнээсээ төөрсөн начин шонхорын хоёр нисгэл ангаахай, гэмтсэн хондлой цагаан ураацайг Зэрлэг амьтан асрах байранд асарч байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхэйтэй хондон ангирыг барьж нуурт шилжүүлэн тавилаа. Түүнчлэн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр сарьсан багваахай, хоёр өмхий хүрэн, нэг рашааны могой, хоёр бамбай хоншоорт могойг барьж, байгальд эргүүлэн тавьсан юм.

Улаанбаатар хот орчимд рашааны болон бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Зэрлэг амьтадтай холбоотой дуудлага мэдээллийг ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 тоот утсаар, бусад үед Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 тоот утсаар өгнө үү.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.