Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Харц булаам олны танил ганц бие залуус
Папарацци

Харц булаам олны танил ганц бие залуус

Эрхэм админBy Эрхэм админ08/04/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бүжигчин Б.Алтанхөлөг


“Мүүн дэнс” хамтлагийн тамирчин Б.Алтанхөлөг өнгөрсөн хавар “Ододтой бүжиглэе” шоунд “Эмоци” продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжавтай бүжиглэж, финалд шалгарч байсан. Дөрвөн настайгаасаа бүжиглэсэн тэрээр ганц бие. Нуруу туруу тэгш, царай зүс сайтай түүнийг ганц бие гэдгийг бүсгүйчүүд тэр бүр мэддэггүй. Тэрээр одоогоос 8 жилийн өмнө буюу 2013 оноос “Мүүн дэнс” хамтлагт бүжиглэж, 2017-2018 онд хамтлагийн ахлагчаар ажиллаж байгаа аж.

Жүжигчин Р.Отгонбаяр


“37-р точка” цуврал киноны Тулгатын дүрээр олонд танигдсан залуу жүжигчин Р.Отгонбаяр ганц бие. Тэрээр анхны амьдралаа мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээ гэх бүсгүйтэй эхлүүлж, охинтой болсон ч хамтын амьдралдаа цэг тавьсан. Р.Отгонбаяр дунд сургуулийн 8-р ангийн сурагч байхдаа “Хэцүү анги” кинонд туслах дүр бүтээж явсныг үзэгчид анзаардаггүй. Тэр цагаас хойш Фантастик продакшны арын албанд ажиллаж, хэзээ хойно Сити дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр дүүргэжээ.

Дөлгөөн-Аюуш


“Ханхүү” нэрээр залуусын дунд танигдсан жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш өдгөө 29 настай ч ганц бие. Дунд сургуулийн сурагч байхаасаа хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчин болох замаа нээсэн тэрээр нэгэн хэсэг УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байв. Энэ үедээ Single Ladys киноны хоёр дугаар ангид тоглож монголын “Ханхүү” болсон. Түүнд өөртөө итгэлтэй, цэвэрч, ухаалаг эмэгтэйчүүд илүү таалагддаг гэсэн шүү.

Дуучин Гантогоо


Багаасаа дуулж бүжиглэдэг байсан дуучин Гантогоо муугүй “Ламбада”-чин гэсэн шүү. Сурагч байхдаа энэ бүжгээр тэмцээнд түрүүлж байсан тэрээр энэ жил 37 настай. Гэвч ганц бие. Түүнд гэр бүл зохиож байсан түүх үгүй. Багшийн их сургуулийн газарзүйн ангийг төгссөн тэрээр амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-ыг зорьж хар ажил хийдэг байсан гэдэг. Улмаар олон улсын дуулаачдын уралдаанд оролцож, дуучин болох гараагаа эхэлжээ.

Бизнесмэн Анархүү

Бизнесмэн Анархүүг ганц бие аав гэдгээр нь уншигчид илүү мэднэ. Анхны амьдралаа тэр одоо Япон улсад Элчин сайдаар суугаа Жигжидын зээ охин Тэмүүлэнтэй эхлүүлж байсан. Тэмүүлэн бүсгүйг дунд сургуулийн сурагч байхад нь эргүүлж, “насанд хүрээгүй хүүхдийг жирэмсэн болгосон” хэрэгт унаж байсан түүх түүнд бий. Аз болж, Тэмүүлэн бүсгүй Түмэлүн охиноо төрүүлэх үедээ 18 нас хүрч байж. Гэвч тэд охиноо 3 нас хүрээгүй байхад хоёр тийш болсон.Түүний дараа загвар өмсөгч Ялгуунтай романс үүсгэж явсан Анархүү сайхан бүсгүй Балжидмаатай амрагласнаар харицаандаа цэг тавьсан гэдэг. Харамсалтай нь загвар өмсөгч Балжидмаа мөн л Анархүүд Аатөр хүүг төрүүлж өгөөд хоёр тийшээ болсон. Анархүү экс найз бүсгүйчүүддээ бүгдэд нь одоо ч гэсэн хайртай гэдгээ нуудаггүй.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.