Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үе үеийн тэргүүн хатагтай нарын хэн нь монголчуудад илүү ээлтэй байсан бэ?
Папарацци

Үе үеийн тэргүүн хатагтай нарын хэн нь монголчуудад илүү ээлтэй байсан бэ?

Эрхэм админBy Эрхэм админ08/06/2021Сэтгэгдэл байхгүй6 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай улсын хувьд удирдагч Ю.Цэдэнбалын үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх зургаан тэргүүн хатагтай байдаг. Дэлхийн нийтийн жишгээс харахад төрийн тэргүүн нарын гэргий нар сайн үйлсийн аян, буяны ажил хийдэг. Энэ нь нэг талаас эр нөхрүүдэд нь томоохон пиар ч болж өгдөг нь үнэн. Төрийн тэргүүн нарын гэргийчүүд гоо үзэмж, хийж байгаа зүйлсээрээ олны анхаарлын төвд байсаар ирсэн билээ.

Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова


Монгол төрийн лидерүүдийн нэг БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн болон БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал гуайн Орос гэргий Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова нь Монгол Улсын тэргүүн хатагтай нарын нэг билээ. Тэрээр 1972 оноос “Хүүхдийн төлөө фонд” байгуулан ажиллаж байжээ. Филатова нь улс даяар ажилтан, албан хаагчдыг уг фондод нэг өдрийн цалингаа хандивлахыг уриалж, улмаар хот, хөдөөд цэцэрлэг байгуулах, тоог нь нэмэх ажлыг хийж байжээ. Үүний зэрэгцээ улсын хэмжээний цэцэрлэгийн багш нарыг сургах, туршлага солилцуулах ажлыг тус сангийн хөрөнгөөр шийддэг байсан ажээ. Түүний санаачлагаар өнчин хүүхдийг асрах 58-р цэцэрлэг, Залуу техникчдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, хүүхдийн “Найрамдал” зуслан, Хөгжим бүжгийн сургуулийг байгуулсан байна.

Анхны ерөнхийлөгч Б.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаа


Анхны ерөнхийлөгч Б.Очирбатын гэргий, тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа найман жил төр тэргүүлсэн нөхрийнхөө ажилд нэг ч удаа оролцож байгаагүй гэгддэг. Залуугаасаа яамны сайд, уурхайн ерөнхий инженер гээд удирдах дээд алба хашиж ирсэн П.Очирбат гуайн нийгэмд эзлэх байр суурь энэ хатагтайг эртнээс олны дунд биеэ зөв авч явахад нөлөөлжээ. Очирмаа, Оюумаа хэмээх хоёр охин төрүүлж өгсөн хатагтай ханиасаа “Бурхан хань” хэмээх дууны үг бэлгэнд авч, гэрийн эзэгтэйн үнэ цэнэ, алдар хүндээ мөнхөлсөн түүхтэй. Тэрбээр тэргүүн хатагтайн сэнтийгээс буусан ч гэсэн “Монголын эмэгтэйчүүдийн сан” хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааг тэргүүлж ирсэн байна. Энэ сан нь эмэгтэйчүүдийн байгууллагыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эхрийг хамгаалах гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ.Тэрээр нэгэн удаа “Таны өгсөн мянган төгрөг нийгмээ өөрчлөхөд оролцож байгаагаа мэдэрч чадвал баяр бахдал өөрт нь төрдөг. Тусыг нь авсан хүн ч зөв хэрэглэж ач тусыг нь гаргах ёстой шүү гэж бодно. Хүний амьдралыг өөрчлөх гэдэг аугаа их сэтгэлийн үр дагавар юм” гэжээ.

Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Б.Багабандийн гэргий А.Оюунбилэг


А.Оюунбилэг нь багш мэргэжилтэй, боловсрол, соёл өндөртэй бүсгүй гэгддэг. А.Оюунбилэг хатагтай тэргүүн хатагтай байх хугацаандаа “Оюунбилэг” сан байгуулж өнчин хүүхдүүдэд хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл тарааж буян үйлдсэн. Өдгөө сангийн үйл ажиллагаа нь зогсож ач зээ нарыгаа хүмүүжүүлэх ажилд гар бие оролцож яваа ажээ. Н.Багабанди эхнэр А.Оюунбилэгтэйгээ есдүгээр ангиасаа захидлаар харилцаж эхэлсэн гэдэг. Энэ түүх Завхан аймгийн Улиастай хотын дунд сургуулиас эхэлсэн ба амьдралын явцад өөр өөр улсад суралцан суурьшсан ч захидал тэдний хайрын холбоос байсаар иржээ. Тиймээс хайраа холбож, түүхээ бичиж ирсэн захидлуудаа он цагийн дарааллаар нь эмхтгэн “Амин хайр”, “Төгсөшгүй хайр” хэмээх есөн боть ном эмхтгэн гаргаж гэргийдээ бэлэг барьсан удаатай.

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон


Гурав дахь тэргүүн хатагтай О.Цолмон нэлээд олон буяны сантай байснаас хамгийн алдартай нь “Чөлөөт хэвлэл” сан юм. Тэр сангаараа дамжуулан хатагтай эр нөхрийнхөө улс төрийн карьерт багагүй тус хүргэсэн гэдэг. Тэрээр Эдийн засагч, философич мэргэжилтэй бөгөөд ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Н.Энхбаяртай гэрлэж дөрвөн хүүхдийн эцэг, эх болжээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсон даруйдаа эхнэрээ Тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр томилсон бөгөөд долоохон хоног ажилласан гэдэг.

Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа


Болормаа 1964 онд Улаанбаатарт төрж 47 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Украины Львов хотын Геологийн факультетийн геохимийн ангид суралцан 1982 онд төгсчээ. Инженер геохимич мэргэжилтэй.
Бүх тэргүүн хатагтай нар буяны үйлс хийдэг уламжлалтай. Х.Болормаа нь Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд нэг анги даан авч, сурч боловсрох, өсөж хүмүүжих бүхий л боломж нөхцөлөөр хангаж, эцэг, эх байх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэрээр Болор” сангаас гадна “Итгэл- Хавдаргүй Монгол” хэмээх санг байгуулж, хүнд өвчинтэй тэмцэж байгаа буяны гараа сунгаж байжээ.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны эхнэр Ц.Энхтуяа


Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд албан ёсны гэргий Ц.Энхтуяагаас тусдаа амьдардаг байсан учир хэнийг ч тэргүүн хатагтай хэмээн олны өмнө ил гаргаж байсангүй. Харин том охин Б.Намууныг намынхан нь төдийгүй, улс төр сонирхогчид тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэгч, “тэргүүн охин” хэмээн харж ярилцаж, нэг хоч өгч байв. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд өдгөө Анжелека хэмээх оросын буриад бүсгүйтэй хамтран амьдарч 15 оны үдэж буй гэсэн.Гэвч албан ёсны баталгаатай гэргий нь биш тус түүнийг тэргүүн хатагтай хэмээн хүлээн авах нь бэрх. Тиймээс албан ёсны бичиг баримт дээр дурьдагддаг Ц.Энхтуяа бүсгүйг онцолж байна. Тэрээр эрхэм Ерөнхийлөгч асанд дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн төдийгүй өдий амжилтад хүрэх гол ноён нуруу, ар талыг нь хамгаалагч байсан. Ц.Энхтуяа хатагтай унаган Улаанбаатарын охин, тэр дундаа нийслэлийн төв цэг Сүхбаатар дүүрэгт хүүхэд насаа өнгөрүүлжээ. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард ИЗНН-ын дэд даргаар томилогдож байсан бөгөөд ИЗНН-ыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн тухай яриа байдаг. Ц.Энхтуяа нь 2020 оны УИХ-ын хурлын сонгуульд бие даан нэр дэвшсэн билээ. Энэ үеэрээ “Тиймээ би тэргүүн хатагтай” хэмээн хэлж, олны анхаарлыг өөртөө татаж байсан түүхтэй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг


Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэр бүлийн хүнийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ. У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан тухайгаа “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн байдаг. Мөн 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээж, тэрээр парламентад сонгогдсныхоо дараа “Эхнэрээ эмчлүүлнэ” гэж гишүүнийй албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Учир нь У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг булчирхайн төрлийн хорт хавдартай гэж оношлогдож, БНСУ-д эмчлэгдэж байгаа тухай мэдээлэл гарч байв. Гэхдээ тэр сайн ханийн буянаар өдгөө цоо эрүүл саруул амьдарч байна. Түүнийг монголын ард түмэнд хэр ээлтэй Тэргүүн хатагтай байхыг харах л үлдлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.