Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Цагаан хад, Гашуунсухайтын боомт халдваргүй бүс болов
Мэдээ

Цагаан хад, Гашуунсухайтын боомт халдваргүй бүс болов

Эрхэм админBy Эрхэм админ08/04/2021Updated:08/06/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд энэ оны 6 дугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл КОВИД-19-ын халдварын тохиолдол гараагүй учир халдваргүй бүс болоод буйг аймгийн Засаг дарга Р.Сэддорж мэдээллээ.

Ингэснээр тус бүс “Ногоон бүс” болж, нүүрс тээвэрлэлт хэвийн явагдах нөхцөл бүрдэж, тээвэр нэмэгджээ. Тодруулбал, зэсийн баяжмал тээвэрлэсэн 80 гаруй машин тогтмол явж, нүүрс тээврийн 193 жолооч өнөөдөр нэвтэрч байгаа бол маргааш 100 гаруй жолооч БНХАУ-ын хил рүү гарахаар бэлтгэж байна. Цаашдаа өдөрт 1000 автомашин нэвтрүүлэхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай хамтран ажиллаж байна гэв.

Халдваргүй бүс болохын тулд өнгөрсөн хугацаанд Гашуунсухайт боомтын хамгаалалтыг нэмж ажиллуулан, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хорьжээ. Мөн тээврийн жолооч нарыг халдварын эсрэг шинжилгээ болон вакцинд хамруулж ажиллажээ. Шалган нэвтрүүлэх 2 цэгт шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгуулжээ. ХӨСҮТ-өөс тархвар судлаач 2 эмчийг татан авч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулсан байна. Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байрыг байнга хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэжээ.

Мөн бусад газраас ирж буй жолооч нарыг Цогтцэций суманд 14 хоног тусгаарлаж байна. Энэ бүхний үр дүнд Цагаан хадын суурьшлын бүс болон Гашуунсухайтын боомт халдваргүй бүс болж нүүрс тээвэр нэмэгдэж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдэгдэж байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын 456 дугаар тушаалд халдварын батлагдсан тохиолдлоос хойш 28 хоног өвчлөл бүртгэгдээгүй бол халдвар зогслоо гэж үзнэ гэж заасны дагуу дээрх газрууд халдваргүй бүс болж байгаа аж.

Гашуунсухайт боомтод өмнө нь үүсээд байсан нүүрс тээврийн жолооч нар цар тахлын халдвар авах эрсдэлтэй байсан нөхцөл байдлыг Засгийн газраас томилсон төлөөлөгчдийн хамт ажлын хэсэг гарган зохицуулж ажилласнаар 6 дугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл КОВИД-19-ын халдвар гараагүй, сүүлийн өдрүүдэд хийсэн шинжилгээгээр жолооч нарын хариу бүгд сөрөг гарчээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ПСР шинжилгээний явуулын 5 баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулжээ.

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.