
Өдгөө 40 насыг хол давсан ч 25 нас бүсгүйчүүдтэй гоо сайхан, бие галбираар эн зэрэгцэж яваа бүсгүй бол “усны гүнж” Ука. Хоёр хүүхдийнхээ хамт өрх толгойлон амьдардаг энэ хатагтай өнгөрсөн баасан гаригт болсон нэгэн үдэшлэгийн үеэр 10 мянган ам. долларыг санагдуулам гоёмсог шигтгээтэй цүнх барьсан нь олны анхаарлыг татжээ. Зарим нь бүр хэдэн төгрөгтэй дүйцэх үнэ бүхий эд болохыг бие биеэсээ сурагласан сурагтай.

Усны гүнж тодотголтой бүсгүйн хувьд бага залуугаасаа спортоор хичээллэж, бүжиглэдэг байсан гэдэг. Түүний анхны нөхөр, том охины аав нь монголын анхны репперүүдийн нэг “Хар тас” хамтлагийн Марка гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.


