“The voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн таван настайдаа Хөгжим бүжгийн коллежид элсэж, урлагийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр 2018 онд 17настайдаа “The Voice of Mongolia” шоуны ялагч болж, үеийн залуусаа байлдан дагуулж байв. Эрч хүчтэй, дайчин, цоглог Ц.Энгүүн анхны уран бүтээлээ “Халуун зүрх” киноны дуугаар эхлүүлсэн. Үүний дараа “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу”, “Би өөрийнхөөрөө” зэрэг залуусын сонсох дуртай, орчин цагийн хэв маягийг илэрхийлсэн дуунуудыг “амилуулж” чадсан юм.
Тэгвэл тэрээр дараагийн уран бүтээлээ тэс өөр төрхтэй гаргахаар зэхэж байна. Өдгөө 20 настай тэрээр багаасаа дуулж эхэлсэн бөгөөд хамгийн дуулах дуртай дуу нь “Мулан” хүүхэлдэйн киноны дуу байжээ. Мөн тэрээр есөн настайдаа 100 гаруй оронд зэрэг цацагддаг дэлхийн дулаарлын эсрэг шоунд амжилттай оролцож байжээ.
Тэрээр эхээсээ гурвуулаа бөгөөд хоёр эрэгтэй дүү минь бас урлагт хайртай. Аав, ээж хоёр биднийг юугаар ч дутаалгүй, сонсож, ойлгож хүмүүжүүлсэн гэдгээ хэвлэлд ярьсан байдаг.