Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Өдрөөс өдөрт залуужих жүжигчин Д.Оюунтуул
Мэдээ

Өдрөөс өдөрт залуужих жүжигчин Д.Оюунтуул

coolBy cool08/09/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email


“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг дэлгэцийн бүтээлээр анх урлагийн гараагаа эхэлж, үзэгчдийн танил болсон жүжигчин Д.Оюунтуул өдгөө 42 настай. Гэвч тэрээр урлагийнхан дундаасаа овор багатай жүжигчдийн тоонд ордог.
Тэрээр нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг 1997 онд төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсчээ. 2001 онд их сургуулиа амжилттай төгсөж, тэр жилдээ “Овжин охид” киноны Мишээлийн дүрийг бүтээж жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. Тэрээр Гавьяат Жүжигчин Б.Батзаяагийн хамтлагт ажиллаж байгаад “Шинэ үе” продакшнаар овоглох болсон. Хамтлагаасаа түр завсарлан 25 дугаар суваг телевизэд нэг хэсэг ажиллаж байжээ. Д.Оюунтуулыг найз нөхөд ойр дотнынхон нь “Алаг нүдэн”, “Нүдэн”, “Бүжин” хэмээн дууддаг. Урлагийн хүн болохыг аав нь эсэргүүцсэн бол ээж нь эмч болгохыг хүссэн байна. Бага байхаасаа л сургуулийнхаа урлагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүжиглэж, жүжиглэж, дуулдаг байсан бөгөөд шинэ жилээр сургуулийнхаа алиалагчийн дүрд тоглодог байж. Түүний өөртөө итгэлтэй байдал нь ямар ч дүрд хувирч дүрээ дээд зэргээр сайн гаргахад нь нөлөөлдөг гэж үздэг.


Д.Оюунтуул “25 дугаар суваг” телевизийн бүтээсэн маршал Х.Чойбалсангийн тухай өгүүлсэн түүхэн теле зохиомжид эхнэр Бортолгойнх нь дүрд тоглосон нь мэргэжлийн хүрээнд нь нэр хүнд авчирсан бөгөөд түүхэн дүрийг чадварлаг гаргасныг нь үнэлж, түүнийг бүхий л жанрт хөрвөх чадалтай жүжигчин хэмээн тодорхойлсон байдаг юм.


2014 онд “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд нэг нэгэн рүүгээ буцалсан халуун ус цацаж нэгнийхээ нурууг түлсэн нь хэрэг гарсан олон нийтийн сүлжээгээр дуулиан тарьсан билээ. Тэрээр 2015 онд түлэгдэлтийн улмаас бүтэн жилийн турш шаналан Солонгос улсыг зорин хагалгаа хийлгэх шаардлагатай Г. Чинтэнгис хүүд туслах хандивын аяныг өрнүүлсэн юм.
Мөн 2015 онд бүрэн эдгэрч, “Хуримын сюрприз” киногоор үзэгчидтэйгээ эргэн уулзсан билээ.
Тус ондоо жүжигчин А. Туяатай нэгдэж “T&T” продакшин байгуулсан юм. 2016 оны гэгээн хайрын өдрөөр анхны шоугаа тоглосон.


“Шинэ үе” продакшиндаа эргэн ажиллах эсэх нь эргэлзээтэй байна хэмээн мэдэгдэж байсан тэрээр 2019 онд продакшны хамт олонтойгоо ”Жаргалтай байх нь чухал” тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзсан билээ.
Тэрбээр хожуу гэр бүлтэй болж, хөөрхөн охинтой болсон билээ.

 

энтертайнмент
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.