Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан /Ковид-19| -аас сэргийлэх, хариу арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт эхэллээ
Мэдээ

Сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан /Ковид-19| -аас сэргийлэх, хариу арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт эхэллээ

coolНийтэлсэн: cool08/26/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэл хотод 2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт өнөөдөр эхэллээ.

Улсын онцгой комиссын 2021 оны 41 дүгээр тушаал болон Боловсрол Шинжлэх ухааны Сайд, Эрүүл мэндийн Сайдын хамтарсан 2021 оны А/292/, А/525/ дугаар тушаалын дагуу Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран тус сургалтыг зохион байгуулж буй юм.
Сургалтаар “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь”, “Коронавируст халдвар (Ковид-19) ба сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл түгшилт” зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийж байгаа ба сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээ авах багууд хамрагдаж байна.


Түүнчлэн энэ сарын 26-наас эхлэн Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвтэй хамтран сургууль, цэцэрлэгийн эмч нарт “Коронавируст халдвар (Ковид-19) илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх талаар дадлага, сургалтыг танхимын хэлбэрээр дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна.


НЭМГ-аас сургалтанд багтсан дээрх сэдвүүдээр гарын авлага болгон ашиглах видео хичээл бэлтгэж, НБГ-аар дамжуулан сургууль, цэцэрлэгийн нийт багш, эмч, ажилчдад хүргүүлэх бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын шинж тэмдгийг таньж мэдэх, хариу арга хэмжээ авах зөвлөмжийн талаар иргэд олон нийтэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

НЭМГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.