Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Ковид-19” халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ
Мэдээ

“Ковид-19” халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

coolНийтэлсэн: cool08/26/2021Шинэчилсэн:08/28/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд бөгөөд эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүртэй, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байна.


Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларсан, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж байгаа үед хичээлийн ачаалал авах, улирлын томуугаар өвдвөл илэрч буй эмгэг хам шинж даамжирч, архаг суурь өвчтэй болох эрсдэлтэй байгаа юм.
Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээг хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээ хийж байгаа туршлага, санал хүсэлт солилцох зорилгоор энэ сарын 06-ны өдөр нийслэлийн сувилал, сэргээн засах төвийн дарга, эмч нартай цахим уулзалт хийлээ.
Тус уулзалтад нийт 28 хүн оролцсон бөгөөд “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр заавар боловсруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу НЭМГ-ын даргын А/85 дугаар тушаалаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр зааврыг боловсруулан ЭМЯ руу хүргүүлжээ.
Мөн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Хан-Туул” төвөөс “Ивээлт Монгол хүн” НҮТББ-тай хамтран “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн суманд Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүмүүжиж буй “Ковид-19” халдвараар өвдсөн 43 хүүхдэд дархлаа сэргээх, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүллээ.
Түүнчлэн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвөөс “Ковид-19” халдвараар өвдсөн 0-8 насны хүүхдийн сэргээн засах эмчилгээг хийх бэлтгэл ажлыг хангаж буй бол, Сэргээн засах клиник эмнэлгийг “Ковид-19” халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төв болгохоор бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

НЭМГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.