Монголын анхны гэх тодотголтой “Миний гэр” реалити шоу одоогоос 15 жилийн өмнө буюу 2006 онд гарч байв. Тус нэвтрүүлгээс төрөн гарсан “Хос”-ууд, уран бүтээлчид ч цөөнгүй байдаг гэдгийг уншигчид маань мэднэ.
Тэдний нэг бол комедиан Амараа, хүний эрхийн Золзаяа буюу Зола нар. Тэдний хосын харилцаа таван жил үргэлжилсэн ч, амьдралын ханиа сонгох үедээ өөр өөр хүнийг сонгож, үр хүүхэдтэй болсон байдаг.
Тэгвэл комедиан Амараагийн экс найз бүсгүй Зола хуучин найз залуу шигээ комедиан хийдэг болсон гэнэ шүү. Энэ тухайгаа тэрээр “Суралцаж л явна, Зола нь. Удахгүй гоё материалуудтай сайн комедиан дүрээр та нөхөдтэйгээ шинээр уулзах байхаа» гэжээ.
Түүний хувьд Амараатай үерхэж байхдаа Мельбурнын Их Сургуулийн төгссөн. Хэн хэнийхээ анхны хайр юм. Тэрээр сургуулиа төгсөж ирээд, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн активист, Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагчаар ажиллаж байсан.