Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Н.Учрал гишүүн ханьдаа дуу зохиожээ
Папарацци

Н.Учрал гишүүн ханьдаа дуу зохиожээ

Эрхэм админBy Эрхэм админ09/19/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Н.Учрал гишүүний эхнэр Сэлэнгэ төрсөн өдөр тохиож байна.

Тэрээр ханьдаа зориулж цахимдаа “Чи минь намайг мандаж явахад хамтдаа бадарч зүрхнээсээ догдолдог. Унаж бүдэрч явахад түшиг болж ухаанаараа тосч аваад зовлон, гунигийг хайрынхаа хүчээр хамт давъя гээд сэтгэлийн хатаар намайг цэнэглэдэг. Чи бол миний дуусашгүй цэнэг, дундаршгүй хайрын нууц, уйлахад, дуулахад, ухаарах бүхэнд уянга мэдрүүлэх утга нь. Тэвчээртэй бас тэмцэлтэй, тэнцэж ядрахад минь түшигтэй, тийм агуу их ухаан хайраар дүүрээд ирэхээр хэзээ ч үл дийлдэх мэдрэмжийг би олдог. Би чамайгаа олсондоо хором бүрт баярладаг.

Хайрлах хором бүрийн утгыг өгсөн чи минь хорвоод ирсэн энэ өдөр… Нандин эрхэмсэг үрсийн минь ээж чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Намайг алдаа, оноотой нь хамтад нь хайрласан он жилүүдийн уртад өнгөө үл хувиргасан ханьдаа баярлалаа.

Чамдаа зориулж маш олон дуу, шүлэг бичиж байсан ч энэ удаа дахиж нэгэн шүлэг урын сандаа нэмсэн дууны шинэхэн шүлгээ зориулъя. Ая хийгээд дуулах найзуудад нээлттэй шүү.

Дахилт

Чиний минь зөөлөн гар ийм хүчтэй гэж үү

Чиний минь бяцхан зүрх ийм тэнхээтэй гэжүү

Чамаас минь урсах хайр ийм увидастай гэж үү

Чулууг ч хайлуулж чадах тийм шидтэй гэж үү

Бадаг #1

Чиний минь зөөлөн гар дээр зовлон нөмрөөд ирлээ

Чи минь харин ажрахгүй хайрын хүчээр дийллээ

Өөрийгөө мартаад намайгаа өргөөд босоод ирлээ

Үрсийн минь хайрын хүч өмөг түшиг нь боллоо

Дахилт

Бадаг #2

Хайрынхаа төлөө урсгах нулимс чинь гашуун байлаа

Ханийнхаа төлөө цохилох зүрх чинь халуун байлаа

Хүйтнийг туулж зовлонг туулах хайр чамаас ундарч байлаа

Хүүгийн минь сайны ерөөл хажууд минь асаж байлаа

Дахилт

Бадаг #3

Алдаа оноог минь дэнслэх үнэн нь чи минь билээ

Амин зүрхэндээ намайгаа гэх хань минь чи минь билээ

Одтой тэнгэрийн дор амьсгалах агаар минь билээ

Охидын минь сайхан ээж насны хань чи минь билээ”гэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.