Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Оросууд шатахууны хомсдолыг удаа дараа сануулж байхад эрх баригчид үл ойшоожээ
Папарацци

Оросууд шатахууны хомсдолыг удаа дараа сануулж байхад эрх баригчид үл ойшоожээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/21/2021Шинэчилсэн:09/21/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн хэдэн өдөр монголчууд бид шатахууны хомсдолтой нүүр тулаад буй. Хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсын бензиний нөөц ямар байгаа талаар мэдээлэл хийж, “АИ-92 шатахуун 21 хоног,дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байгаа хомсдол үүсээгүй гэдгийг хэлж байв. Өнгөрсөн долоо хоногоос хэд хэдэн ШТС-ууд АИ-92 бензин зарахгүй байсан нь нөөц тасарсан учраас зарим байршлуудад алдагдсан.

Түүнээс нөөц тасарсан зүйл байхгүй гэсэн юм. Шатахуун түгээх станцуудын одоогийн зарж байгаа үнэ нь алдагдал ч байхгүй ашиг ч байхгүй яг балансаа бариад ажиллаж байгааг нэмж хэлж байв.

Гэтэл өчигдөр нийслэлийн ихэнх шатахуун түгээгүүрийн газрууд АИ92 байтугай АИ95 шатахуун ч үгүй болсон байлаа. Энэ түүх одоогоос 10-аад жилийн өмнө буюу 2011 онд “нүүр тулж” байв. Яг л өнөөдрийнх шиг Оросууд шатахууны нийлүүлэлтээ зогсооход тухайн үеийн Зам тээвэр, ашигт малтмалын сайд Д.Зоригт Роснефтийн үүдийг бараг хагас сар сахиж суугаад асуудлыг эерэг шийдүүлээд ирж байсан түүхтэй.

Гэтэл Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, салбарын сайд Ёндон нар өнөөдөр чихгүй юм шиг дүлий дүмбэ царайлсаар байна.

Эрх сурвалжийн мэдээллээр, Монгол Улсын Засгийн газарт өнгөрсөн тавдугаар сард шатахуун нийлүүлэгч Роснефть “Бензин нийлүүлэлт тасалдана шүү” гэдгийг сануулж хэд хэдэн албан бичгийг ирүүлсэн ч эрх баригчид юу ч хийгээгүй аж. Тэр бүү хэл, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д ямар ч хариу өгөөгүй төдийгүй “ТӨСӨВ АЛГА” хэмээн “томорсон” сурагтай. Үүнийг сонссон, шатахуун импортлогч хэдэн компани аргаа бараад “Танай төлөөлөгчдийн зардлыг даая” гэсэн нь дэндүү аргаа барсан хэрэг байжээ.

Түүнчлэн, МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн томилуулсан Газрын тосны газрын дарга Эрдэнэбаяр ” Би ийм хүнд нөхцөлд Роснефтьтэй гэрээ хэлэлцээ хийж чадахгүй” гэж хэлээд шууд зугатсан сурагтай. Ийм дорой Засгийн газар, ийм сулаас сул Ерөнхий сайд, ийм арчаагүй төрийн албан хаагчтай байх гэж…

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.