Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан нарын гэм бурууг дэнсэлж чадахгүй удлаа
Мэдээ

Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан нарын гэм бурууг дэнсэлж чадахгүй удлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/22/2021Шинэчилсэн:09/22/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан нарын гэм бурууг дэнсэлж чадахгүй удлаа

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан болон ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Пүрэвдорж, мэргэжилтэн Д.Барсболд, “Алтан буйлааст” ХХК-ийн захирал Н.Бадрах, “Цогт барс” ХХК-ийн захирал Б.Жавзандамба нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн хэлэлцэж чадахгүй удаж байна.

Уг нь эл хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 онд мөрдөн шалгасан бөгөөд анх Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч шүүхийн харьяаллыг нь өөрчилж, Ховд аймагт нь шийдвэрлэхээр шилжүүлсэн бөгөөд гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг анх тавдугаар сарын 14-нд товлосон аж. Гэвч түүнээс хойш удаа дараа хойшлуулсаар ирэх сарын 18-нд хэлэлцэхээр болсон гэнэ.
Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан болон П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан тус аймгийн Зэрэг сумын төвийн тохижилтыг хийх гэрээ байгуулсан “Цогт барс” ХХК-ийнханд давуу байдал олгож, ажлаа хийгээгүй байхад нь 279 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Харин “Алтан буйлааст” ХХК-ийн захирал Н.Бадрахыг дээрх компани тохижилтын ажлаа хийгээгүй атал тохижуулсан мэтээр хуурамч тайлан гаргаж дээрх албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулсан хэрэгт буруутгасан аж.

“Цогт барс” ХХК-ийн захирал Б.Жавзандамба нь улсын төсвийн 279 сая төгрөгийг хуурамч гүйцэтгэлээр шилжүүлэн авснаас гадна бусдыг залилсан хэрэгт ч холбогджээ. Тэрбээр иргэн Б-гийн “Приус-20” загварын автомашиныг “Ховдод очоод мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн залилан авч өөр хүнд худалдсан, иргэн Г-т “хоёр өрөө байр зарна” гэж итгүүлэн 481 төлөг, 89 сэрхийг нь мэхэлж авсан хэмээн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.