Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ахмадууд тэтгэврийн зөрүүг хүлээсээр хорвоог орхиж байнa
Папарацци

Ахмадууд тэтгэврийн зөрүүг хүлээсээр хорвоог орхиж байнa

Эрхэм админBy Эрхэм админ09/23/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улсад 320 гаруй мянган ахмад настан байдаг. Тэдний ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон аж. Тиймээс тухайн үеийн ханшаар тэтгэвэр нь бодогдож, одоо 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна.

Тиймээс хуулийн дагуу ахмадуудын тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнэ инфляцийн өсөлттэй уялдуулж, индексжүүлэн нэмэгдүүлэхийг тэд төрөөс шаардаад байгаа аж.

 

Энэ талаар Ахмадуудын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар мэдээлэл хийхдээ “Ахмадын байгууллагын гол үүрэг нь ахмад настны эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх, ахмад настнуудтай холбоотой гарсан төр засгийн хууль тогтоомжийг ахмад настнууддаа хүргэж үйлчлэх зэргээр ахмадуудад чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Монгол улсын нийт 320 мянган ахмад настны ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байгаа. Тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт бол 1990 оноос хойш яригдаж байна. Ялангуяа 2001 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хуучны, бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгосон. Ихэнх нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улмаар амьжиргаанд нь хүрэлцэхгүй, маш хүнд байдалтай байна.
1995 оны нэгдүгээр сарын 1-нээс даатгалын шинэ тогтолцоог гаргасан. Тухайн үед дээрх хуулийг хэрэгжүүлэхдээ 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст тогтоосонтой нь ойртуулж, индексийг тогтоох гол зарчмыг нийгмийн даатгалын хуулиудыг батлахдаа шийдвэрлэсэн. Энэ дагуу засгийн газраас зургаан удаа тэтгэврийг индексжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийг төсвийн хүрэлцээ байхгүй гэх шалтгаанаар индексийг бага тогтоосон. Үүнээс үүдэн тэтгэврийн зөрүү арилахгүй байна. Сүүлийн таван жил тэтгэврийн зөрүү гэж сард 20,30 мянган төгрөг нэмж ирлээ. Гэтэл хуулийн дагуу тооцвол нэг хүнд 100-600 мянган төгрөгийн тэтгэврийн зөрүүтэй байгаа.
Хамгийн сүүлд 2014 онд тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор индексийг шинэчлэн тогтоосон. Тухайн үед тэтгэврийн хэмжээ 50-120 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь бодитой арга хэмжээ болсон юм. Гэтэл түүнээс хойш долоон жил ямар ч индекс шинэчлэн батлаагүй, зөрүү нь хуримтлагдаад байна. Улмаар ахмадуудын бухимдал дээд цэгтэй хүрлээ. Ахмадуудын ихэнх нь тэтгэврийн зөрүү арилгахыг хүлээсээр насан өөд болж байна.” хэмээжээ.

 

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.