Монголд төдийгүй дэлхийд цөөхөн байдаг төрлөхийг авьяас билэгтнүүдийн нэг бол олон улсын мэргэжлийн зөн билэгтэн, ховсын анагаагч, энергийн эмч хар домч, зөнч, сүнсний зам мөрийн багш Д.Мягмарбаяр. Тэрээр бусад үзмэрч засалч нар шиг заавал уулзаж учирч засал номоо хийдэггүй бөгөөд алсын зайнаас хүний зам мөр, үйлийн үр түүнээс үүсэн гарсан үр дагаврыг мэдэрч засал хийдэг аж. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
–Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс хүргэе. Та өмнөх ярилцлагадаа алсын зайнаас үзлэг, засал хийдэг талаар бидэнд ярьсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад хүргэмээр байна.
-Сайн байцгаана уу.Алсын зайнаас үзлэг, засал хийдэг талаар хүмүүс их гайхан асуудаг. Би үзлэгүүдээ заавал биечлэн уулзах шаардлагагүйгээр онлайн, чатаар хийдэг. Энергийн биен дээр үзлэг оношилгоо хийдэг. Таныг нэр, зураг байхад л хангалттай. Эндээс энергийн таны энергийн түвшин, бүх болохгүй бүтэхгүй байгаа асуудал, ямар засал хэрэгтэй байгааг харж болдог. Мөн детальний, хувийн чанартай асуултууд, сүнстэй хүн болгоны амьдралын мөчлөгт таарах бүхий л зам мөрт хариулт өгдөг. Заавал уулзаж үзлэг хийдэг бүх мэдээллийг чинь яриулж байгаад хийдэг тэр үзмэрч нар чинь ихэвчлэн луйварчид байдаг.
–Та алсын зайнаас хүний энергийг эмчилдэг чадвараа хэзээнээс олж авсан бэ. Яг яаж хийдэг вэ?
-Төрөлхийн зөн совинтой хүүхэд байсан. Уг чадвараа бага багаар хөгжүүлсээр өнөөдрийн түвшинд хүрсэн. Бас энергийн эмчилгээний курс төгссөн. Энэ нь миний хүсэл бус дээд хүчнээс л өгч буй зам мөр юм. Хүний зайнаас үзэхээс гадна энергийн заслыг ч бас зайнаас хийдэг. Таван махбодь болох гал, агаар, ус, сүнс буюу огторгуй махбодь гэх хүн бүрийн сүнсэнд орших махбодиуд дээр тулгуурлан, мөн энергийн биен дээр нь ухамсрын төлөвт төвлөрч засал зан үйлийг зайнаас хийдэг гэж ойлгож болно.Заавал биечлэн уулзах шаардлага байдаггүй.
–Таныг далд ухамсрыг кодлох эмчилгээ явуулж байгаа гэж сонссон. Энэ талаараа сонирхуулаач?
-Тиймээ. Есдүгээр сарын 1-нээс 10 хоногийн удирдлагатай далд ухамсар кодлох замаар стресс, нойргүйдэл, арилгах, хэл ам мэт доод эрчим зайлуулах, ус агаар махбодиуд дээр тулгуурлан хийгдсэн тарни, хэлцүүдтэй долгионы давтамжийн ховсын эмчилгээг амжилттай эхлүүлээд байна. Энэ ховсын эмчилгээнд оролцох хүмүүс зайнаас хамрагдана. Эмчилгээнд хамрагдсан хүмүүс маань фэйсбүүкийн хаалттай группт орж, аудио бичлэгийг сонсож, бясалгах аргаар эмчилгээндээ хамрагддаг
Цаашлаад хүсэл тэмүүлэл, зориг, бүтээлч чанарыг нэмэх, төвлөрөлт нэмэгдүүлэх, ажлын бүтээмж үр дүнг сайжруулах, залхуурал идэвхгүй байдлыг зогсоох буюу хөлдүү эрчмийг зайлуулах, эд баялаг элбэг дэлбэгийг өөртөө татах зэрэг ховсын эмчилгээг хийхээ төлөвлөж байна. Эдгээрийг гал болон газар мах бодь дээр тулгуурлан хийх бөгөөд тархины хэлцүүдтэй долгионы давтамжийн эмчилгээний элсэлтээ тун удахгүй авч эхлэх гэж байна.
–Таны хувь бусад үзмэрч, зөн билэгтнүүдээс зөгнөл бичдэгээрээ ялгардаг. Эдгээр зөгнөлүүдээ ном болгох гэж байгаа гэсэн үү?
-Зөгнөлүүд маань одоогоор миний пэйж
https://www.facebook.com/illumination777/
хуудас дээр тавигддаг. Удахгүй нэгтгэж бүрэн ном болгож, олон хүнд хүргэнэ. Дээд хүчний хэлмэрч учраас зарим зөгнөлүүд маань өөрөө далд утга, нууц мэдээллүүд агуулсан байдаг. Энэ нууцыг одоогоор шууд тайлж, хэлмэрчлэх боломжгүй. Шалтгаан бүхний үр дүнд сэрэх тавилантай сүнсэн биений замналаар зорчиж яваа энергийн биетүүд шүү дээ, хүн төрөлхтөн өөрөө.
–Та өөрийгөө энэ дэлхийд ямар үүрэг хүлээх гэж төрсөн гэж боддог вэ?
Миний үүрэг бол хүний нийгмийн хар, цагааны тэнцвэр, энх тайван, амар амгалан байдалд үйлээ зориулах явдал. Болох юмс болдгоороо болоод явж байна. Ерөнхийдөө нийгмийн хөгжлийн асуудалд ирээдүйд зөвхөн Монгол улсад ч гэлтгүй дэлхий дахинд эко үзэлд суурилсан бүтээн байгуулалтууд илүү хөгжинө. Тэр нь өөрөө бидний эрүүл байх, энх тайван амар амгалангийн мөн сүнсний хөгжлийн дэвшил хувьсал байх болно. Эрүүл энх, өр ширгүй,кармагийн үйлийн үрийн ч төлөөс байхгүй байдал энх тайван, амар амгалангийн гарц, гэрэл болох ёстой. Энэхүү удирдлагыг чиглүүлэх замыг заах элчийг дээд тэнгэрээс хүн төрөлхтөнд илгээсээр ирсэн. Есүс, Будда гэх мэт. Би ч мөн адил дээд хүчний элч.
–Хүн төрөлхтөн сүүлийн хоёр жил короновирустай тэмцэж байна. Таныг юу хамгийн их зовоож байна вэ?
Энэ нийгмийн тэнцвэргүй байдал, зөвхөн монголд гэлтгүй дэлхий дахинд шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил зарим талаараа дэлхийн тэнцвэрийг алдагдуулж, хүн төрөлхтнийг үйлийн үрд унагааж байгаад, бас байгаль дэлхий маань бага багаар сүйрч, цөмийн хог хаягдал, бидний эрүүл мэнд, ирээдүйн гэрэл гэгээтэй байх орчин нөхцөлд хаалт хийж байгаад санаа зовж байна. Мөн илүүдсэн хүсэл шуналаас үүсдэг элдэв гай зовлон хүн төрөлхтний сүнсний хөгжлийг гацааж байгаа гэх мэт бүх хүчин зүйлүүдэд санаа зовниж, тэр зүйлийн эсрэг дээд хүчний оролцоотойгоор үйл хийхээр төлөвлөсөн байгаа.
–Ярилцсанд баярлалаа.