Одоо цагт хөрс даасан бор арьстай, гүндүүгүй жинхэнэ монгол эр хүн гэх тодотгол моодноос халагдаад эхлэв ээ. Энэ бүжигчин залууг л хар.
Бүсгүй хүнээс илүү өөгүй, толигор арьс, төгс инээмсэглэл, авьяас түүнд бий. Солонгост амьдарч, Японы эрчүүдийн шилдэг хэрэглээ болсон “Gillette” брэндийн рекламанд тоглосон түүнийг З.Чингүүн гэдэг. Сөүл хотын “Kookmin” их сургуульд англи хэл уран зохиолын ангид суралцдаг тэрээр 1997 онд төрсөн.
Багаасаа бие даан суралцаж, гэр бүлээсээ тусдаа амьдардаг түүнийг “Намайг сонгооч” нэвтрүүлэг, Ука Цэцэ хоёрын “Гараад ир” дууны клипнээс харсан хүмүүс олон биз. Гудамжны бүжигчин чиглэлээр амьдралын хэв маягаа бүрдүүлж яваа З.Чингүүн Солонгосын алдартай бүжгийн студид хичээллэдэг байна.