МУСТА Энхболдын Чулуунчимэг оюутан байхаасаа ганцаарчилсан уран бүтээлээ хийж, сүүлд Баярын Болд гэх залуутай хамтран дуулж, B sound, Баярын Болд хоёрыг хүмүүс сайн мэддэг болсон гэхэд хилсдэхгүй.
Баярын Болд, Энхболдын Чулуунчимэг хоёр хамтран дуулж, Бөхийн өргөөг битүү дүүргэн, хөдөө орон нутгаар аялан тоглож, Жавхлан,Баясгалан хоёрыг орыг залгах сайн дуучин төрлөө гэж фэнүүд нь баярлаж байсан билээ.
Харин тэд хөндийрч, дундуур нь дуучин Х.Мөнгөнцэцэг орж cалгасaн гэх яриа тархаж, хүмүүс чихэндээ итгэж ядан байсан үе саяхан. Юутай ч даравч далдайж, булавч бултайдаг үнэн тодорч, Х.Мөнгөнцэцэг, Баярын Болд нар өдгөө 3 хүүхдийн ээж аав болсон.
Жил дараалан маамуулсан Х.Мөнгөнцэцэг галбираа алдаагүй гунхаж явна. Тэрээр гадаад төрхөөрөө жин хаяж, “жижигхэн” хүүхнүүдийн эгнээнд элсчээ.Түүний сүүлийн үеийн зургаас.