Дэлхийн аваргын мөнгө, хүрэл, оюутны дэлхийн аварга, оюутны унирверсиад наадмын аварга, дэлхийн цомын хүрэл, Азийн аваргын мөнгөн медальтай тамирчин бол МУГТ Б.Наранбаатар. Чөлөөт бөхөөр өөрийн алдараа олсон тэрээр загасчлах хоббитой аж.

Өөрийнхөө барьсан загасаар нүүр хуудсаа чимсэн тэрээр “Хайрлахаас аргагүй амьтан шүү” хэмээн бичжээ.

Сонирхуулахад, Б.Наранбаатар гавьяат “ТВ коктейль”-ийн жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаяр цуг хичээллэж байсан гэдэг. Энэ тухайгаа тэрээр “Манайх 1995 онд Долоон буудал руу нүүж, би XXXV сургууль руу шилжсэн юм. Манай гудамжны доод үзүүрийн айл Цомоогийнх. Тэр үед Цоомоо Урт цагааны “Хоршоолол” –ын секцэнд явдаг байсан юм билээ. Өсвөр үеийн тэмцээнд намайг барилдаж байхыг харсан гэсэн. Бие, биенээ мэддэг байсан болохоор Долоон буудалд очоод танилцаж найзууд болсон. Тэгээд би Цоомоог дагуулж “ХОТШ” клуб дээр Х.Намшир багшийн чөлөөт бөхийн секцэнд хамт хичээллэсэн. Цоомоо миний доод жинд их сайн барилдана. Дүүргийн аварга болоод, өсвөр үеийн улсын аваргын хүрэл медалийн төлөө барилдаж, дөрөвдүгээр байрт шалгарч байлаа.
Дунд сургуулиа төгсөөд би УБИС-ийн Биеийн тамирын сургуульд ороод, Цоомоо урлагийн сургууль аваад бөхийн спортоосоо хөндийрсөн” хэмээн нэгэн хэвлэлд ярьж байсан удаатай.

