Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»АТҮТ-ийн Цогтцэций салбарын даргыг хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ
Гэмт хэрэг

АТҮТ-ийн Цогтцэций салбарын даргыг хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

coolНийтэлсэн: cool10/19/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын дарга С.Даваанямыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулаад байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас хахууль авсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.
АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногоос эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор өмнөд хөрш рүү гаргаж буй ашигт малтмал экспортлох үйл ажиллагаа, хууль, журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж эхэлсэн бөгөөд энэ үеэрээ С.Даваанямыг нүүрс тээвэрлэгч 2-3 аж ахуйн нэгжийн захирлуудаас ихээхэн хэмжээний хахууль авч байсан гэх мэдээлэл нь үндэслэлтэй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж.
АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Давааням болон хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаа нарын ярианы бичлэг олон нийтийн сүлжээнд нь цацагдаж, түүнээс хойш нүүрс тээврийн жолооч нарыг дараалал дайруулсан гэх дуулиан дэгдсэн. Гашуунсухайт боомтын зөвлөлийн гишүүдтэй холбоотой мэдээллийн дагуу АТГ-ынхан шалгалтаа өнөөдөр ч үргэлжлүүлж буй агаад хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаатай холбоотой асуудлыг нарийвчлан шалгаад одоогоор хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл тогтоогдоогүй гэдгийг эх сурвалжууд мэдээлэв. Албаны хүмүүсээс энэ талаар тодруулахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 11-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомтын зөвлөлд хамаарагддаг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нүүрс ачилтын богинын тээвэрт явж буй тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх дэс дараалалд оруулж батлуулах нэрийн дор “бөмбөлөг” гэх шинэ нэршил үүсгэж, аж ахуйн нэгжүүдээс хахууль авч үйлчилгээний дэс дараалал алдагдуулсан, өөрийн хамаарал бүхий компанийг хилээр нэвтрүүлэх зорилгоор шинжилгээний багт нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.4-2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өдгөө хэрэгт НПГ-аас хяналт тавьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн юм.
гэмт хэрэг Нийтлэлчид сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.