Монголын хошин урлагт хүчээ авч буй урлаг бол комеди. Уг урлагийг монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Comedy Lab-ийн комедиан Хану буюу Ч.Хантүмэн “Шинэ цагийн комеди нууц товчоо” номоо гаргаад багагүй хугацааг үдэж буй.
Түүний ийнхүү ном бичих болсон шалтгаан нь эхнэртэй нь холбоотой. Түүний гэргий Э.Саруул Эрдэмт ТББ болон Эрдэмт паблишинг үүсгэн байгуулагч. Өдгөө боловсролын яаманд алба хашдаг тунчиг боловсролтой нэгэн.
Тэгвэл эхнэрээ даган ном гаргасан Хану номынхоо марктенгийг дуучин А.Хишигдалайтай барьцсан мэт харагдахаар хийжээ. Түүний номын сурталчилгаа хэр тааламжтай байгааг уншигч та дүгнэх биз ээ.
Ямартаа ч, эхнэрээ хамгийн их хүндэлдэг бас айдаг гэдгээ нуудаггүй комедиан Ханугийн цаашдын номын бизнест амжилт хүсье.