Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Реп техно хөгжмийн “амьд домог” С.Амарсайханы гэр бүлтэй танилц
Папарацци

Реп техно хөгжмийн “амьд домог” С.Амарсайханы гэр бүлтэй танилц

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/19/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Реп техно хөгжмийн амьд домог гэгддэг “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг мэдэхгүй хүн ховор.

Тэрээр Монголын бахархал болсон Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн ач хүү билээ. Гурван үеийн бүжгийн удамтай хүн юм. Түүний аав нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар билээ.

Одоогоос гучин жилийн өмнө од болох эхлэлээ тавьж байсан тэрээр 40 нас хүртлээ гоонь эрийн амьдралаар амьдарч явсан. Ану, Бөртэ-Үжин зэрэг эртний хатдын нэртэй бүсгүйчүүдтэй хамтран амьдарч байсан ч албан ёсоор ханилан суугаагүй.

Харин “Хар сарнай”-н Амарааг 40 насанд нь “номхруулсан” эмэгтэй бол Д.Туул хэмээх бүсгүй. Д.Туул С.Амармандахаас 11 насаар дүү ч өмнө нь амьдрал үзсэн, нэг хүүтэй болохоор хэдийгээр омголон ч зөөлөн, эмэгтэй хүнийг хүндэлдэг С.Амараагийн эвийг олж чадсан байх.

С.Амармандах туулай жилд Бүжин нэрт охинтой болсноор “Хар сарнай”-н Амараа ч, хоёр хүүгийн аав Сэвжидийн Сүхбаатар гуай ч ач охиндоо нурж унах болсон. “Хар сарнай”-н Амараа дахин хүүтэй болж, амьдрал тогтон томоожсон гэдгийг ойр хавийнхан нь хэлдэг.


Ташрамд дуулгахад, 2011 онд дуучин С.Амармандах “Би монгол хүн” цомгийн баяраа хийж байжээ. Цомгийн баярын үеэр өвөөгийнхөө дэглэсэн “Жалам хар” бүжгийг аав, дүү хоёрынхоо хамт бүжиглэсэн нь олон хүн бахархал төрүүлэм байв.
2011 он. Тэрээр Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нартай хамтран “Монголын нууц товчоо” хэмээх дууг дуулж, олныг байлдан дагуулж байв.
2018 он. Тэрээр “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнуулж байжээ.
Эхнэрийн хамт


2019 он. Тэрээр “Сэрүүн булаг” хэмээх дуу нь олонд их сайшаагдсан билээ.
2020 он. “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлэх ажилд туслалцаа үзүүлж, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл, шаардлагатай эм, тариа авахад зориулж 30 сая төгрөг хандивласан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.