УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнгээр Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Батшугар болон Цагаанхүүгийн Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр тэд УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан байна. Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшсэн Цагаанхүүгийн Идэрбат 17.264 санал буюу нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн саналыг авсан байна. УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн олон буюу нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь, 28,537 сонгогчийн санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхээ гардаж авчээ.
Сануулахад, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.” гэж заасан байдаг.