“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан тэрээр хоёр дахь удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, 2020 оны сонгуулиар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
П.Анужин 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг Пүрэв-Очирын Анужин гэдэг ч төрсөн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Буд юм. П.Анужин өөрийн хөтлөн явуулдаг “МонГал товчоон” нэвтрүүлгийн зочноор төрсөн аавыгаа урьж, оролцуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан.
П.Анужин олон улсын эрх зүйч, дипломатч мэргэжилтэй. Тэрээр мэргэжлээсээ илүүтэй макробиотик буюу байгаль, хүн хоёрын зохицохуйн ухааныг гүнгийрүүлэн судалснаар өөрөө өөрийгөө эрүүлжүүлсэн гэдэг.
П.Анужин гишүүний жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг аж. Мөн 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай.
Түүний ХОМ-ээс олны анхаарлыг хамгийн их татсан нь нэг тэрбум 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал. П.Анужин хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаатай гэж ХОМ-дээ дурджээ.