Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Д.Хаянхярвааг тендер шалгаруулахдаа бусдаас хахууль авсан үндэслэлээр шалгаж байна
Гэмт хэрэг

Д.Хаянхярвааг тендер шалгаруулахдаа бусдаас хахууль авсан үндэслэлээр шалгаж байна

coolНийтэлсэн: cool10/20/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн асан, өдгөө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж буй Д.Хаянхярвааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн даваа гаргийн үдэш хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатууллаа. Хууль сахиулах байгууллагынханд “Эрдэнэс Монгол”-ын захирал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсний дагуу энэ сарын 18-ны үдэш дээрх компани болон хувийнх нь аж ахуйн нэгжийн албан өрөөнд АТГ-ынхан нэгжлэг хийснийг компанийнх нь ажилтнууд зургийг нь авч олон нийтийн сүлжээнд цацсан.

Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчдийн хийсэн нэгжлэгийн үеэр 6-7 сая төгрөг, 30 000 орчим ам.доллар хурааж авсан юм байна.

Хэргийн талаар АТГ-ынхан прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан бол прокурорын байгууллагаас тодруулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендерийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад энэ сарын 18-нд Эрүүгийн хуулийн 22.1-2 хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, НПГ-ын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн даваа гарагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан” гэсэн мэдээлэл өглөө.

Д.Хаянхярваагийн хувьд хууль сахиулах байгууллагад шалгуулж байгаа анхны тохиолдол энэ биш. Тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байхдаа 2012 оны сонгуулийн үеэр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан “Хүний хөгжил сан”-гийн 670 сая төгрөгийг Дарханы сонгогчдод тараасан хэрэгт холбогдон ЦЕГ-ын Мөрдөн байцаах газар, АТГ-ынханд шалгуулж байсан ч тэгсхийгээд замхарсан билээ.

 

гэмт хэрэг Онцлох сэжигтэй улс төр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.