Монголын рок попын ертөнцөд Япон улсад дуулаачаар төгсөж ирсэн халуухан бүсгүй Нара одоогоос 15 жилийн өмнө жинхэнэ од байв.
Тухайн үедээ хүүгийнхээ аавтай дотносож, итгэл сэтгэлээ өгснөөр өнөөдрийн өмөг түшиг болсон үр нь мэндэлсэн гэдгийг нуудаггүй. Өдгөө дуучин гэхээсээ илүү нийгмийн дуу хоолой, сошиал од болсон тэрээр өчигдөр 39 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.
Ингэхдээ энэ удаад эмнэлэгт тэмдэглэсэн байна. Учир нь тэрээр Улаанбаатар сонгодо эмнэлэгт бөөрний ажиллагаа муудсны улмаас хэвтэн эмчүүлж буй юм. Эхээсээ тавуулаа тэрээр өчигдөр ээж, хүү хоёроороо цахим хуудсаа чимжээ.
Ташрамд дуулгахад, Нара бүсгүй хүчирхийлэлийн эсрэг үргэлж дуу хоолойгоо өргөнө гэдгээ баталж, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдтой холбоотой зарим зүйлийг цахим хуудаснаа бичиж, “багыг нь хуулсан” билээ.
1 сэтгэгдэл
Nara bol shudarga busgui.urgelj demjine.unen zuv yaridag busgui. amjilt busgui min