Мөрөөдлийн театрын эзэн, эзэгтэй нар болох жүжигчин Г.Эрхэмбаяр, Намуун нар шинэ хүнээ өлгийдөөд хэдхэн сарын нүүр үзэж буй.

Отгон хүү нь Г.Эрхэмбаярын 5 дахь, Намууны 3 дахь хүүхэд юм.
Г.Эрхэмбаяр анхны эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй салса н бөгөөд том охин, дунд охин хоёроо өөр дээрээ авсан.

Г.Эрхэмбаярыг анхны амьдралдаа цэг тавих үед бага хүү нь нэг ой ч хүрээгүй байсан гэдэг.
Тэгвэл жүжигчин Намуун цахим хуудаснаа “Үг гэдэг үнэхээр хүчтэй юм. Гэр бүлээ хаясан л гэнэ, гэр бүл салгаса н л гэнэ, хүүхдүүд өнчрүүлсэн л гэнэ.

Гэвч Үнэн гэх бамбай гэж байдаг юм байна. Хэдийгээр аманд орсноороо, сэтгэлд бууснаараа ам уралдан шүүмжилсэ н дара м т дэндүү их байсан ч бодит байдлын үнэнийг бид мэдэж байсан учраас сэтгэлд нэг их хүнд тусаагүй.
Бодит байдал, үнэн гэж чухам юуг хэлээд байна вэ?Гэр бүлийн аз жаргал гэдэг хүүхдийн гэрэлтсэн харцанд оршдог.

Төрсөн төрүүлсэндээ биш, харин хайрласан хүмүүжүүлсэндээ хүүхдийн харц гэрэлтдэг” гэж байсан удаатай.


