Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн “DOZ энтэртаймэнт”-ийн хамт олон “Амьдрах Тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн Нис” зэрэг дэлгэцийн бүтээлээ туурвин үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. Тус студийг үүсгэн байгуулагч МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул өнөөдөр Монголын түүх, өв соёлыг түгээхийг хичээдэг тэд нэгэн баримттай мэдээллийг цахим хуудаснаа тавьжээ.


Жүжигчин А.Мөнгөнзул “Сумьяабазараа, Зайсан толгойг тастаад идчихлээ.Нүдэн дээр чинь Зайсан толгой,Богд уулыг өм өм ухаж байна.Манай гэрийг л ухаагүй бол болоо гэсэн шиг суумааргүй байна бид.Өчигдөр энд алхаж явахдаа олж харлаа,бичлэг хийх гэсэн боловч цэнэг бага байсан тул хэдхэн зураг дарсан.Хөөрхий нэг байгаль хамгаалагч залуу иргэний дуудлагаар ирсэн байсан.Намайг хараад эгчээ бид үнэхээр дийлэхгүй бна гээд гүйгээд л зураг дараад утсаар яриад бсан.Сумьяабазар та яаралтай энэ түүхт газар дээр ирж шалгаж үйлдэлийг зогсоож өгнө үү.Энд ямар компани ийм зоригтойгоор түүхийг сүйтгэж газарыг ухна вэ. Харахаар л бухимдал,зэвүүцэл төрөөд байх юм” гэжээ.





Эх сурвалжийн мэдээллээр Богд уулын хэсэг буюу Зайсан толгой бусад амууд нь Нийслэлийн мэдэлд байдаггүй аж. Байгалийн дархан цаазат газар гэдэг утгаараа Байгаль орчны яамны мэдэлд байдаг бөгөөд тус яамнаас нураах уу, аварч үлдэх үү гэдгийг шийдвэрлэдэг аж.
Зайсан толгойн хэсгийг БОАЖ-ын яамны сайд асан Н.Цэрэнбатын гаргасан тушаал буюу 2019 оны А-158 дугаар тушаалаар иргэн О.Одсүрэнд 2.041га газар олгосон байна.

Уг газрыг зочид буудал аялал жуулчлалын зориулалттай олгожээ. Нийслэлээс тус газар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг одоог хүртэл өгөөгүй байхад газар эзэмшигч этгээд шууд нурааж, сүйтгэх ажлаа эхлүүлсэн бололтой.


