Өгөөжийн гэдгээрээ олноо алдаршсан С.Түмэнгэрэл сүүлийн үед олны анхаарлаас холджээ.

Өдгөө гурван охины аав тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн гол баатруудын нэг байлаа. Гэвч хэн нэгэнд хөрөнгө оруулалт огт хийж байгаагүй гэдгээрээ олноос “харамч” чимгийг өөртөө нэмсэн.

Дэгжин хувцаслалт, донжтой үгээрээ бусдын анхаарлыг татдаг түүний тухай хэн бүхний мэдээд байдаггүй.
Түүний эхнэрийг Марина нэртэй сайхан оросын Буриад бүсгүй бий. Марина нь “Өгөөж чихэр боов” компанидаа нягтлан бодогчоор ажилладаг.
С.Түмэнгэрэл захирал Орост дээд сургууль төгсөөд ирэхдээ орос бүсгүй дагуулан иржээ. Эхэндээ эхнэр нь монгол хэл сайн мэдэхгүй байсан ч СЭЗДС-д суралцаж, I’m монголчуудтай ойр ажиллах болсноор монгол хэлээр ус цас шиг ярьдаг, ёс заншлыг нь сайн мэддэг, жинхэнэ монгол бүсгүй болсон гэх юм билээ. Тэд гурван охинтой.



