Хоёр Ганаа гэх тодотголтой жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж, “Аримун” продакшныг байгуулаад хоёр жил гаруй хугацааг үдэж буй.
Тэдний хувьд дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгож, өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
Ганчимэгийн хувьд охин нь энэ жил долоон нас хүрч, дунд сургуулийн хоёрдугаар ангид орсон.
Охиныхоо боловсрол төлөвшилтөд юу юунаас илүү анхаарлаа хандуулдаг тэрээр охинтойгоо хамт балетаар хичээллэдэг болсон байна.Мөн зав гарвал охинтойгоо өдрийг өнгөрүүлдэг мундаг ээж гэсэн шүү.
Тэрээр охиныхоо нэрийг олноос нууцалж, Оюухай хэмээн өхөөрдөн дууддаг байсан. Тэгвэл түүний охины жинхэнэ нэрийг Г.Гэрэлт-Оюу гэдэг ажээ.