Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол баталжээ
Папарацци

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол баталжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/25/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас өнгөрсөн пүрэв гарагт баталсныг эх сурвалжууд мэдээллээ. Уг тогтоолыг түүнд танилцуулахыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд даалгасан байна.

Уг нь тус хэлтсийнхэн иргэн Б.Сүндэрьяагийн гаргасан, Ц.Анандбазарт холбогдох гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал хоёр ч удаа прокурорын байгууллагад хүргүүлсэн юм байна. Учир нь Б.Сүнээд бэлгийн дарамт учруулсан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тухайн үйл явдал нь гадна хангалттай нотлогдоогүй, Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх бүсгүйчүүдээс хэн нь ч цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй учраас МБА-ны мөрдөгч хаах саналаа удаа дараа хүргүүлсэн аж.

Харин прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хянаж үзээд энэ сарын 21-нд Ц.Анандбазарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлтэй хэмээн тогтоол баталсан юм байна. Өдгөө түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 12.1-1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай нутаг болох Бага тэнгэрийн аманд эзэмшсэн газраа зориулалт бусаар ашигласан, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх ЭЦА-ныхны саналыг прокурор хараахан шийдвэрлээгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.