Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Улс төржиж яваа урлагийн одууд
Папарацци

Улс төржиж яваа урлагийн одууд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/25/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатарын талбайд ойрын хэдэн өдрүүдэд “Монголоо аврая” нэртэй суулт, хөдөлгөөн өрнөөд хэдэн хоногийн нүүр үзэж буй. МУГЖ С.Жавхлангийн эхлүүлсэн тус суултад урлагийнхан нэгдэж байгаагаа цахим хуудаснаа илэрхийлсээр буй.

Зарим уран бүтээлчид үзэл бодлын зөрүүгээс сошиалаар хоорондоо ам мурийж буй харагдана. Уг нь бусад улс оронд бүхий л цаг үед урлагийнхан нь тухайн улс орны иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өв бүтээж, түгээх үүрэгтэй ажлаа хийдэг. Харин манайд иргэдийг гэгээрүүлэхээс илүү, хагалан бутаргахыг илүүд үзэж, “шүлсээ үсчүүлэх” аж. Энэ хэр зөв зүйтэй гарц болохыг цаг хугацаа харуулах бизээ.

С.Жавхлан


МУГЖ С.Жавхлан бусад уран бүтээлчдээс илүү олны хайр хүндэтгэлийг хүлээж, хоёронтоо УИХ-д нэр дэвшсэний эцэст 2016 онд гишүүнээр сонгогдож, 2020 он хүртэл төр түшилцэж явлаа. Энэ цаг үедээ өнөөдрийн ярьж хэлээд байгаа асуудлуудаа дэлгэж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж хөдөлгөөн өрнүүлээгүй байж, одоо гэнэт “сэрсэн” мэт суулт зарлан үзэл бодол нэгтнүүдээ нэгтгэн, төрийн эсрэг суулт зарлаж эхэлжээ. Түүнийг Сангийн сайд Б.Жавхлан төрөөс 4 тэрбум төгрөг нэхэмжилсэн гэж ам алдсан ч, баримт нотолгоогоо гаргаж ирээгүй.

Ноён бондгор


Олноо Ноён Бондгор нэрээр танигдсан дуучин Ц.Амарбаяр мөн л “хуурай ах” С.Жавхлантайгаа нэгдэж, төв талбай дээр жагсаж буй. Тэрээр энэ жагсаалыг эсэргүүцсэн уран бүтээлчидтэйгээ сошиалаар нэг бус удаа ам мурийсан.

Байлаа


Архичин, хулгайчын дүрийг дэлгэцийн хэд хэдэн бүтээлд мөнхрүүлсэн жүжигчин бол Б.Даваажав. Түүнийг ойр дотныхон нь Байлаа гэж хочилдог. Оюутан байхдаа “Балиус” хоч авсан нь явсаар “Байлаа” болоод хувирчихсан гэнэ.
Байлаа өнгөрсөн хавар Төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн. Гэвч тэрээр сүүлийн үед цар тахал, улс орны эдийн засгийн асуудалд сэтгэл зовинож буйгаа илэрхийлэн, жагсаалд оролцон суулт хийх болсон. Өөрийн цахим хуудаснаа тэрээр “Ард түмэнд ямагт нэгдүгээрт” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.