Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хүүхдийн хоол, хүнсийг хахууль болгож харсан даргыг ялаас чөлөөллөө
Папарацци

Хүүхдийн хоол, хүнсийг хахууль болгож харсан даргыг ялаас чөлөөллөө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж байсан Б.Наранчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд гэм буруутай гэж дүгнэлээ.

Гэвч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн байна.
Б.Наранчулууныг менежер Б.Хулангийн хамт 2016 оноос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд цэцэрлэгийн жаалуудын хоол, хүнсний хөрөнгөөс хумсалсан хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өмнө нь нэг бус удаа шүүхэд шилжүүлж байсан ч шүүхээс хэргийг буцаасаар нэлээд хугацаа өнгөрсөн юм.

“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, менежер Б.Хулан нарыг албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулж, бусдаас хээл хахууль авсан хэмээн анх шалгасан билээ.

Улмаар Б.Наранчулуун, Б.Хулан нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан”, 22.1-1-ийн “Нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан”, аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтан болох Ц.Долгормаа, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан нарт бусдад хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Уг нь энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны тавдугаар сард хэлэлцээд Б.Наранчулуунд нэг жил хорих ял шийтгэж байв. Гэвч давж заалдсаар, дээд шатны шүүхүүд удаа дараа буцаасаар байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, эрүүгийн хариуцлага хүлээсэнгүй.

Онцлох шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.