Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»“Ялтан” Ө.Бат-Оршихыг ҮБХИС-ийн нэрийн өмнөөс барилдуулж байгаа Батлан хамгаалах салбарынхан ичиг ичиг
Гэмт хэрэг

“Ялтан” Ө.Бат-Оршихыг ҮБХИС-ийн нэрийн өмнөөс барилдуулж байгаа Батлан хамгаалах салбарынхан ичиг ичиг

coolНийтэлсэн: cool11/05/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаан өнөөдөр /2021-11-05/ Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх барилдсанаас Увс аймгийн Улаангом сумын харьяат бөх, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэлээ.

Харин барилдаанд түрүүлсэн улсын гарьд Ө.Бат-Оршихыг “ҮБХИС-ийн бөх” гэж зарлаж байгаа нь Батлан хамгаалах салбарынханд хууль үйлчлэхгүй байгааг илтгэв. Тодруулбал, барилдаанд түрүүлсэн улсын гарьд Ө.Бат-Орших нь албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт ял шийтгүүлж нийтийн албанд хоёр жил ажиллах эрхийг нь хассан шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой “ялтан”.  “Алдар” спорт хороо, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн офицер, улсын гарьд Ө.Бат-Орших АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорт хахууль өгч  “азын” гэх ижил тоотой дугаар авсан юм.  Шүүхээс улсын гарьд Ө.Бат-Оршихын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял оноосон бөгөөд ял сонссон цагаас эхлэн тэрбээр төрийн албан хаагч биш болно.

Ийм байхад, шүүхийн шийтгэх тогтоолыг Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан үл ойшоож байгаа бололтой. ҮБХИС-ийн нэрий өмнөөс барилдаанд оролцуулж байгаа нь шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл болж байна.

 ҮБХИС-ийн офицер бол төрийн тусгай алба хаагч нийтийн албан тушаалтан. Уг албан тушаалтныг томилж чөлөөлөх шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэх үүрэг Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ҮБХИС-ийн удирдлагад л бий.

Уг нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчимтай билээ. Гэтэл ийнхүү Батлан хамгаалах салбарынхан дураараа дургиж байгааг хэрхэн тайлбарлах вэ?

А.Баярмаа

 

бөх НУХАЗТЗБҮХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.