Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Энхийг сахиулагч амиа хорлоход хүргэсэн дарга нарыг гэм буруутайд тооцлоо
Гэмт хэрэг

Энхийг сахиулагч амиа хорлоход хүргэсэн дарга нарыг гэм буруутайд тооцлоо

coolНийтэлсэн: cool11/10/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүгдэгчдэд ял шийтгэлээ. Тэд Өмнөд Судан улсад явуулж буй UNMISS ажиллагаанд оролцож байхдаа багийнхаа нэг энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт холбогдсон юм.

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 800 хүнтэй энхийг сахиулах батальоны IX ээлжийн багийн захирагч, зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Штабын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зун тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Б.Баттүвшин, тус багийн III мотобуудлагын ротын захирагч Э.Ганбат, ротын сургагч ахлагч Б.Сэргэлэн нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.4-1-т заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн.

Дотоодын цэргээс энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Д.Г-ыг цэргийн багийн захирагч тэргүүтэй дээрх гурван алба хаагч “Цэргийн баазад болсон явдлыг ар гэртээ хэлсэн. Ар гэрийнхэн нь ЗХЖШ-т гомдол гаргасан байна. Хараалын үг хэлэхгүй байснаас болж цэргийн алба хаагч нар эмзэглэдэг болжээ” гэх мэтээр дарамталж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, Д.Г-ыг гутаан доромжилсон. Мөн цэргийн багийн захирагчийн дэргэдэх зөвлөлийг хуралдуулалгүйгээр салаа, тасгийн захирагч нарын тушаалыг бууруулж, үндэслэлгүйгээр шийтгэн сэтгэл санааны хямралд оруулсан. Энэ мэт байдлаас болж Өмнөд Суданы хойд Лийч мужийн Бентью хотод байрлах Монгол Улсын зэвсэгт хүчний “Хубилай” баазад 2020 оны зургадугаар сарын 21-ний 05.00 цаг өнгөрч байхад дотоодын цэргийн алба хаагч Д.Г амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж тэднийг буруутгасан билээ.

Түүнчлэн шүүгдэгч Э.Ганбатыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд ротынхоо хоёрдугаар салааны дарга Д.Олонхүү, ротын ахлагч, сургагч ахлагч Б.Сэргэлэн нарын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор ирсэн дэд ахлагч Д.Т-ийг дэд ахлагч Н.Л-тэй маргаж, зодолдсон гэх шалтгаанаар таван шийдвэр гүйцэтгэгчийг зодож, халуун наранд хантааз, дуулгатай нь зогсоосноос нэг нь ухаан алдсан. Ийнхүү цэргүүдтэйгээ дүрмийн бус байдлаар харилцаж, дэглэсэн. Дээрх ротын сургагч ахлагч Б.Сэргэлэнг Д.Г-ыг амиа хорлоход хүргэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн энхийг сахиулагчдыг дэглэснээс гадна 2020 оны зургадугаар сарын 16-ны салааныхаа буудагч, дэд ахлагч Б.Б-ийг хуваарьт хичээлд хамрагдаагүй гэх шалтгаанаар зодсон үйлдэлд буруутгасан юм. Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ хэргийг хэлэлцэн шүүгдэгч Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ял оноогоод Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсгийн “бусдыг амиа хорлоход хүргэсэн” гэм буруутайд тооцож, Б.Баттүвшинд гурав, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарт хоёр жил зургаан сар хорих ял оноожээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Б.Баттүвшинг нэг жил, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг зургаан сар хорихоор болжээ. Шүүх ийнхүү энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэснээрээ цэргийн багийг бүрдүүлэгч зэвсэгт хүчний офицерууд нь төрийн цэргийн бусад байгууллага буюу дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллагынхныг гадуурхдаг, дээрэнгүй харилцдаг, дэглэдэг гэдгийг батлав.

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.